Нэг ойтой хүүхдийн хамт найман давхраас үсэрчээ

Өнөөдөр буюу есдүгээр сарын 20-ны өглөө 30 настай эмэгтэй, нэг ойтой хүүгийн цогцсыг Санкт-Петербургийн Мебель гудамжнаас олжээ. Одоогоор байгаа мэдээлэлд тулгуурлан эмэгтэйг эл гудамжинд байрлах орон сууцны найман давхраас унасан гэж таамаглаж байгаа аж. Тэд ээж, хүү хоёр байсан ба гэмтлээ даалгүй нас барсан бололтой. 

Ослын нөхцөл байдлыг тодруулахаар мөрдөн байцаагчид эрүүгийн хэрэг үүсгэн ажиллаж байна.

Дашрамд дурьдахад, Ороохово-Зуево мужид өмнө нь үүнтэй ижил хэрэг гарч байсан төдийгүй 25 настай эмэгтэй нөхрийнхөө дарамт шахалтаас зугтан, бага насны охины хамт гурван давхраас үсэрч байжээ.


Б.АМИР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page