ДОРНОГОВЬ: Гэрээт малчдыг дэмжиж эхэлжээ

 

“Гэрээт малчин-Өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг Улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр болоод байгаа. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлагдсан уг төслийн туршилт Дорноговь аймагт эхэлжээ. Төслийн зорилго, залуу малчин, цөөн малтай иргэнд мал маллах арга ажиллагааны болон аж архуй эрхлэх ур чадвар олгох, малжуулах бодлогыг хэрэгжүүлж, өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд оршиж байгаа аж.  

 2017 оны  жилийн эцэст Дорноговь аймагт малтай 5201 өрх тоологдсон бөгөөд үүний  4169 өрх буюу 80.2 хувь нь малчин өрх, 1032 өрх буюу 19.8 хувь нь малыг амьдрал ахуйдаа туслах чанартайгаар өсгөн үржүүлж буй мал бүхий өрх байна. Өмнөх оныхтойт харьцуулахад малтай өрх 60-аар буюу 1.2 хувиар, малчин өрх 32-оор буюу 0.8 хувиар нэмэгдсэн байна.

Төслийн хүрээнд аймгийн төвд байгаа цөөн малтай болон малгүй болоод төв рүү орж ирсэн малчдыг малчин ажил олгогчдод зуучлах ажлыг  орон нутгаас зохион байгуулж байгаа юм.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page