БАЯНХОНГОР: Хүүхдүүд бүтээлээ борлуулж, урам авлаа

Тус аймгийн ИТХ, ЗДТГ-аас баялаг бүтээгч хүүхдүүдээ дэмжих зорилгоор “Би-ирээдүйн баялаг бүтээгч” хүүхдийн бүтээлийн үзэсгэлэн худалдааг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулжээ. Хүүхэд зуны амралтаа үр дүнтэй өнгөрүүлж бүтээл туурвих, чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх, олон нийтэд бүтээлийг нь сурталчлах зорилгын дор зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд 11 сумын 14 сургуулийн 100 шахам хүүхэд оролцжээ.

Үзэсгэлэнгийн үеэр зохиогдсон уралдаанд Галуут сумын дунд сургуулийн сурагч Б.Золбаяр бүтээсэн хөгжмийн зэмсэг, цаасан хайчилбарын бүтээлээрээ “Шилдэг бүтээлийн эзэн” шагналыг хүртсэн бол  Бөмбөгөр сумын дунд сургуулийн сурагч Б.Хонгорзул Богд сумын дунд сургуулийн сурагч  Г.Гантуул удаалжээ. Харин “Шилдэг сургууль”-иар Галуут сумын дунд сургууль шалгарсан бол удаах байрт Богд, Баянлиг сумыд дунд сургууль орсон байна.

Дашрамд сонирхуулахад, үзэсгэлэнгийн үеэр сурагчид нийт дөрвөн сая гаруй төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж урам нэмжээ.

Л.Зул

www.zindaa.mn


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page