Ирэх сарын 1-нээс сургалтын орчинд ухаалаг утас хэрэглэхгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 21

Монгол Улсын Засгийн газраас “Сургалтын орчинд авах арга хэмжээний тухай” тогтоол гаргажээ. Уг тогтоолд сургууль, цэцэрлэгийн орчинд, сургалтын үеэр сурагч хүүхдүүдэд ухаалаг гар утас, түүнтэй адилтгах төхөөрөмж ашиглахыг ирэх аравдугаар сарын 1-ний өдрөөс хориглосон байна.

Тиймээс БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарт энэхүү тогтоолын хэрэгжилтид яхналт тавьж, хангуулан ажиллахыг үүрэгджээ. Мөнхүү гар утасны бэлэглэлийн болон хэрэглэгчийн бүртгэлгүй дугаар худалдаалахыг хориглож, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын дарга Б.Чинбат, Харилцаа холбооны зохицуулах газрын дарга С.Адъяасүрэн нарт үүргэн болгосон байна.

Н.Баатар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top