ДОРНОД: Хэрлэн голд осолдсон гэх иргэн олдоогүй байна

 

Гол мөрний ус татраагүй энэ үед, үер усны аюулаас болгоомжлохыг холбогдох албанаас сануулж сэрэмжлүүлсээр байгаа ч иргэд болгоомж алдаж, усанд осолдох явдал гарсаар байна. Энэ сарын 16-ны орой Дорнод аймгийн төвөөс зүүн урагш Хэрлэн голд хүн осолдсон тухай дуудлага ОБГ-т иржээ. 39 настай М гэх иргэн тухайн үед усанд живсэн байна. Аврагчид цаг алдалгүй эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн ч одоог болтол олоогүй аж.

Тухайн өдөр осол болсон газраас эхлэн 100 метр хүртлэх зайд, 2.5 метр хүртэлх гүнд таван удаа  шумбалт хийсэн ч олоогүй байна. Тус аймгийн хэмжээнд голуудын түвшин их байгаа аж. Хэрлэн голд живсэн гэх иргэн М-ийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна, гэж Дорнод аймгийн ОБГ-аас мэдээлжээ. Мөн иргэдийг сонор сэрэмжтэй байж үер усны аюулаас болгоомжлохыг санууллаа.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page