Хятадад зарагдсан The MongolZ багийн тамирчид Storm Riders нэрийн дор тоглоно

Цахим спортын CS:GO төрөлд Монголын төдийгүй Азийн топ түвшний багт тооцогддог The MongolZ баг өөрсдийн CS:GO багийн таван тоглогчоо Хятадын багт зарснаа зарласан. Тэдний дунд Ncl, Tsogoo, Maaraa нарын хуучны гурван тоглогч багтсан ба саяхан The MongolZ-д орсон Neuz, Nin9 нар нэмэгдсэн юм. Тэгвэл Хятадын Organization руу зарагдсан The MongolZ багийн тамирчид Storm Rider нэрийн дор тоглох болсноо албан ёсоор зарлалаа.

Өнгөрсөн долоо хоногт Монголыг орхин, Хятад руу буурь сэлгэсэн залуус ийнхүү бүтэн цагаар, өндөр цалинтайгаар “тулалдахад” бэлэн болжээ. Тэд Хятадын Organization дор тоглох хэдий ч таван монгол тоглогч багийг бүрдүүлж буй тул тус багийн өмнө Хятадын биш Монгол Улсыг илэрхийлсэн дүрслэл байх юм.

The MongolZ багийн экс тоглогчдын хувьд уг шалтгааны улмаас Uprise CS:GO үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг өнжихөөр болсон билээ.

Сонирхуулахад, эдгээр таван тоглогч гадаадыг зорьсноор Монголын нийт найман тоглогч хилийн чанадад тоглохоор болж байгаа. Өмнө нь Dobu, Kabal нар Хятадын 5power баг руу явсан бол Erkast Австралийн Grayhound багийн ахлагчаар тоглож байгаа. Мөн үүнээс өмнө Machinegun Америкийн Splyce, Хятадын Eclipse багуудад тоглож байгаад одоо Индонезийн RRQ багт шилжиж очсон.

Энэхүү шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалан Монголын цахим спортын The MongolZ баг DOTA2, CS:GO аль аль багтаа үндсэн тоглогчгүй болсон тул үйл ажиллагаа түр зогсоосноо мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

Новш [ 202.9.42.186 ]      |     2018 оны 9-р сарын 24 -нд, 00:34 минутанд

Тэд Хятадын Organization дор тоглох хэдий ч таван монгол тоглогч багийг бүрдүүлж буй тул тус багийн өмнө Хятадын биш Монгол Улсыг илэрхийлсэн дүрслэл байх юм. Tegeed CHN gesen temdeglel door toglohoor МОНГОЛ УЛС маань хятадын нэг муж болсон юм шиг санагдахгүй байна уу, МАЛУУД

varane [ 103.26.195.184 ]      |     2018 оны 9-р сарын 21 -нд, 06:04 минутанд

Ok

Go to top of page