”Pixar”-ын амьд түүх монгол хэл дээр хэвлэгдлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 21

"Pixar" компани өнгөрсөн 20 жилийн хугацаанд Toy story-ийн гурамсан түүх, Wall-E, Monsters, Monster University, Finding Nemo, Cars, Ratatoullie, Brave, The Incredibles, Up, Coco, Inside Out зэрэг Box Office-ийн рекордыг олон удаа эвдсэн, Оскарын шагнал хэдэнтээ хүртсэн кинонуудаараа анимейшн ертөнцийн өнгийг тодорхойлсоор ирсэн. Pixar-ийн бүтээдэг хүүхэлдэйн кино амьдралын өнгийг олон талаас нь харуулж,  биенээ энэрэн хайрлах сэдлийг үзэгчдэд өгөхийг эрмэлздэг нь харагддаг.

Хамгийн сүүлд дэлгэцнээ гарсан СОСО /2017/ хүүхэлдэйн кино гэхэд үзэгчдээс маш өндөр үнэлгээ авсан. Тус кино цөөнгүй амжилт дагуулж, Оскарын шагнал гардуулах ёслолоос “Шилдэг анимейшн” болон “Шилдэг киноны дуу” шагнал хүртсэн явдал байсан юм. Тийм ч болохоор Pixar-ийг хийсвэр ертөнц, адал явдлыг кино бүртээ шинээр нээн харуулж, чаддаг, жинхэнэ бүтээлч санааны эх уурхай гэж хүмүүс дүгнэдэг биз ээ.


Тус кино компанийг үүсгэн байгуулагч, идэр залуу Эд Катмул анхны компьютерийн анимэйшн кино бүтээх мөрөөдлөө тээсээр Ютагийн их сургуульд элсэж байжээ. Улмаар докторын зэрэг хамгаалах хүртлээ дэвшин суралцаж, ур чадвараа өсгөсөөр, компьютерийн шинжлэх ухааны анхдагчдын хамт жигүүрээ дэлгэн үүрнээсээ ниссэн юм.

Тэр Жорж Лукастай 1986 онд "Pixar"-ыг хамтран байгуулж, есөн жилийн дараа "Тоглоомын түүх" дэлгэцэнд гарснаар дэлхийн хүүхэлдэйн киноны түүхэнд шинэ хуудсыг нээсэн гэж болно. “Тоглоомын түүх” бол түүний хожим нь бүтээсэн олон киноны амжилтын гол жор. Энэ бүгд Эд Катмул болон түүний нөхдийн "Pixar-"т бий болгосон соёл, онцгой бүтээлч орчин, манлайлал болон түүний менежментийн философийн үр жимс юм.



 

"Pixar"-ын тухай сануулан дурьдсаны учир нь өнөөдөр /2018.09.21/ Эд Катмулын "Pixar"-ийг бүтээсэн төгс төгөлдөр ертөнц, арга техник, ололтын түүхийг өгүүлэх “Бүтээлч компани” буюу “БҮТЭЭЛЧ, INC” (Creativity, Inc.) номын монгол хэл дээрх албан ёсны хувилбарын нээлт Улаанбаатар хотод болохтой холбоотой юм.  Нээлт "Internom Bookstore" номын дэлгүүрт 17:00 цагаас болно. Нээлтийн өдрөөс эхлэн тус номын дэлгүүрийн бусад бүх салбараар шинэ бүтээлийг худалдах ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top