Сурагчид эрүүл мэндийн хичээлийг дахин үзэж эхэллээ

2018 оны 09 сарын 21

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл /2018.09.21/ эрүүл мэндийн хичээлийн явцтай танилцахаар Баянгол дүүргийн 47 сургуулийн 8А ангийн Эрүүл мэндийн хичээлд суулаа.

Үндэсний сургагч багш Ц.Дийдэрмаа хувцасны төрөл ба эрүүл ахуйн дэглэм сэдвээр сурагчдад хичээл зааж, цаг агаарын нөхцөл байдалд тохируулан хувцаслах, ингэснээр эрүүл мэндэд ямар тустай вэ гэдгийг сурагчид хичээлээр дамжуулан мэдэж авах юм. Энэ бол эрүүл мэндийн хичээлийн хүрээнд зааж байгаа нэг сэдэв.

Мөн Сэтгэцийн эрүүл мэнд, хорт зуршил, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, зөв хооллолт, дасгал хөдөлгөөн хүний биед ямар ашиг тустай вэ зэрэг мэдлэг мэдээллийг эрүүл мэндийн хичээлээр дамжуулан сурагчид олж мэдэх юм. Сургуулийн хөтөлбөрт ийнхүү эрүүл мэндийн хичээлийг дахин оруулж эхэлсэн нь эрүүл мэндээ хамгаалах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтойг сургуулийн захиргаа онцоллоо.


Сурагчдад Эрүүл мэндийн боловсрол олгох, багаасаа энэ төрлийн мэдлэг, мэдээлэл байх нь ирээдүйн хойч үед хэрэгтэй учир таван жилийн дараа дахин эрүүл мэндийн хичээл орж эхэллээ. Хичээлийг хүүхдүүдэд хэт их ачаалал өгөхгүй, энгийн ойлгомжтой байдлаар сургагч багш нар зааж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top