Нийслэлийн МАН-ын даргын өрсөлдөөнд Д.Сумъяабазар ялжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 22

Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал өндөрлөсөн байна. Тус Бага хурлаар хэлэлцэх гол асуудал нь Нийслэлийн МАН-ын даргыг сонгох явдал байсан бөгөөд үүр цайтал хуралдсан Бага хурлын шийдвэр гарчээ.

Нийслэлийн МАН-ын даргын өрсөлдөөнд МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгч С.Батболд болон заалнаас нэр дэвшүүлсэн УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар өрсөлдсөн байна. Ийнхүү санал хураалтын дүн гарахад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар 167 саналаар буюу 50.4 хувийн саналаар ялалт байгуулж, Нийслэлийн МАН-ын дарга болсон бол хотын дарга С.Батболд 164 хүний санал буюу 49.6 хувийн санал авсан байна.

Санал хураалтын үеэр 18 хүчингүй санал гарснаас 11 нь Д.Сумъяабазарт, долоо нь хотын дарга С.Батболдод өгсөн байсан ба эдгээр хүмүүс бөглөхдөө будаж тэмдэглэснээс хүчингүйд тооцсон гэх мэдээлэл байна.

 М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(176.143.107.157) 2018 оны 09 сарын 26

Боловсролгүй ч гэсэн мөнгөтэй хар хор сайн найруулж чадвал хаданд гардаг ёсон монголд бий болжээ. Ёстой ой гутмаар юм нэртэйгээр нь гэр бүлийн төр байгуулаад баахан богино ухаантай бөхчүүд оролцчихмоор юм.

0  |  0
Иргэн(202.126.89.249) 2018 оны 09 сарын 25

Ялахаа хат?! Энэ яаж чаддаг юм?! Бөхчүүд л монгол төрийг самрах нь дээ?

0  |  0
Зочин(103.9.90.131) 2018 оны 09 сарын 24

Сумъяа ялж Хотын МАН мөхжээ

0  |  0
Мангар(202.21.106.154) 2018 оны 09 сарын 22

Энэ тэнэг, шуналтай бөхчүүдээс улс төр дутлаа гэж үү. Монголын олон сайхан , боловсролтой сэхээтнүүд хаачив.

0  |  0
зочин(150.129.141.5) 2018 оны 09 сарын 22

Хэн дарга блох нь чухал биш. Ми.Энхболдын 28 жил намын нэрээр тогочсон ноёрхолыг шинэчлэх нь чухал. Монгол орон хөгжөөгүй хариуцлагыг нэхэх хэрэгтэй. Хөрөнгийг нь шалга. Бузар гарын үзүүр 164 хүнийг татсан байна. Энэ нь намд гайтай л болно. Намаа цэвэр байлгавал ард олон тэр намд санал өгнө өө.

0  |  0
Чонын гөлөг байна(103.10.21.93) 2018 оны 09 сарын 22

Мөхлийн өмнөх хүрхрэлт гэж энийг хэлнэ. 60 тэрбум. Эрдэнэтийн 51 хувь, өч төчнөөн аллагын хэргээ эд хэзээ ч нэг тийш нь болгож чадахгүй

0  |  0
зосин(66.181.161.62) 2018 оны 09 сарын 22

Зүгээр мөнгөтэйболсон хоосон толгойнууд улс орон нам эвслийн толгойд яана гэжмгараад байгааг ойлгохгүй юм.энэ бөх дуучин сав угаагч цүнх баригч нар намд ямар хэрэгтэй юм.

0  |  0
irgen(202.179.27.7) 2018 оны 09 сарын 22

60 terbumiinhanaas uls oroniig avrahad neg alham ahits gargajee.odoo l MAN-han zov zam deer garch ehelj bna daa.

0  |  0
zochin (103.26.194.86) 2018 оны 09 сарын 22

MAN sain bn aa, namiin ner hunded bolon ulsiin hugjil devshild haltai Hotiin 60 terbumiin buleglelees salj baij l uragshaa alhana, MAN-d amjilt husye, Odoo Miye-s salaarai hurdan

0  |  0
ЗОЧИН(124.158.95.14) 2018 оны 09 сарын 22

ЗА ИНГЭЭД МАН-Д ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН ТӨРД МЭДЛЭГ ЧАДВАРТАЙ МЭРГЭШСЭН БОЛОСОН ХҮЧИН БИШ, ХУРДАН МОРИНЫ УЯАЧ, ЭСВЭЛ МЭРГЭЖИЛГҮЙ БӨХЧҮҮД Л ГАРЧ ИРЭЭД МОНГОЛЫГ АВЧ ЯВНА ГЭХЭЭР АРАЙ Ч ДЭЭ САНАГДААД БАЙНА ДАА. ЯАНАА

0  |  0
Top