ФОТО: ”Торгоны зам”-ын шаазан урлал

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 24

Уран зургийн галерейд “Торгоны зам-шаазан урлал” үзэсгэлэн дэлгэгдэв. Монгол, БНХАУ, ОХУ-ын Буриад улсын уран бүтээлчдийн хамтарсан уг үзэсгэлэнг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, БНХАУ-ын Үйлдвэрлэл, мэдээллийн яамны харьяа Үйлдвэрлэл соёлын хөгжлийн төв, тус улсын Орчин үеийн шаазан урлалын холбоо, Буриад улсын Үндэсний музей хамтран зохион байгуулсан юм.

Үзэсгэлэнд гурван улсын зураач, уран бүтээлчид өөр өөрсдийн үндэстний соёл, заншлын өвөрмөц талыг тусгасан бүтээлүүд дэлгэсэн байлаа. Манай улсаас Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Ш.Чимэддорж, уран бичлэгийн мастер, зураач П.Тамир, харин Буриадаас тус улсын нэртэй уран бүтээлч Александра Дугарова, Чингис Базаров нар БНХАУ-ын шаазан урлалын төв Жиндэмин хотод хятад урлаачидтай хамтарч ажилласнаар энэхүү үзэсгэлэнгийн гол бүтээлүүд амилжээ.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(64.119.21.70) 2018 оны 09 сарын 24

NEG BUS ZAM DAGUU JUULCHLALIIN BUS

0  |  0
Top