Үс засуулбал өлзийтэй сайн

2018 оны 09 сарын 24

Намрын дунд Цагаагчин тахиа сар Есөн улаан мэнгэтэй Шарагчин хонь өдөр

  • Аргын тооллын: 2018.9.24, Даваа гараг
  • Билгийн тооллын: 15
  • Наран ургах шингэх: 06.42-18.44
  • Үс засуулбал: Өлзийтэй сайн
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй
Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top