ӨНӨӨДӨР: Хүүхдийн спортын наадамд оролцох баг тамирчдыг үднэ

2018 оны 09 сарын 24

 

09:00 цагт

  • Төрийн ордонд Нобелийн шагналт эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер “Цаг хугацаа ба орон зай” сэдвээр лекц уншина.

11:00 цагт

  • ӨМӨЗО-ны Ордос хотод зохион байгуулагдах Хүүхдийн спортын наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа Спортын төв ордны өмнөх талбайд болно.
  • МҮЭСТО-д ОХУ-ын эрдэмтэн, анагаах ухааны доктор М.В.Кутушов “Хавдар болон архаг хууч өвчнийг үүсэх гол шалтгаан буюу уургийн тэнцвэрт байдал алдагдсан эсэхийг эсийн төвшинд эрт үед нь оношлож, анагаах нь” сэдвээр лекц уншина. Утас: 99753064

12:00 цагт

  • Мишээл экспо төвд "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний хаалтын арга хэмжээ болно. Арга хэмжээний хаалтын үеэр "Эрүүл хүнс” үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос хүнсний экспорт болон импортын, хүүхдэд зориулсан, орон нутгийн шилдэг бүтээгдэхүүн гэсэн таван төрлөөр шилдгийг шалгаруулж, урамшуулна. “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд оролцогчдоос хамгийн сайн зохион байгуулалттай оролцсон аймаг, сум, дүүрэг, төсөл, олон улсын байгууллагыг тус тус шалгаруулж, шилдэг ногоочин, жимсчин, хоршоо, аж ахуйн нэгжийг тус тус тодруулах юм.  Утас: 8001-9000, 99020804

 

  • Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир Монгол ньюс мэдээллийн төвд Тавантолгойн нүүрсний хулгайн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top