Дэлхийн өглөгийн индекс: Монголчууд өглөгч сэтгэлээрээ 29-д жагслаа

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 24

Их Британид төвтэй Сайн санааны сан олон улсын байгууллагаас гаргасан дэлхийн өглөгч сэтгэлийн судалгаагаар монголчууд 29 дүгээр байрт жагсчээ. Ингэснээр уг судалгаанд монголчууд сүүлийн гурван жил дараалан 30-аас дотогш жагссан нь энэ болсон юм.

Энэ жилийн судалгааг Мьянмар улс тэргүүлсэн бол Индонез удаалжээ. Мьянмар улс сүүлийн гурван жилийн турш өглөгийн тайланг тэргүүлж байгаа юм. Манай урд хөрш БНХАУ 138 дугаарт жагссан бол ОХУ 124 дүгээрт жагссан байна. Өглөгийн түвшин, сайн санааны үйлсэд оролцдог байдал, иргэдийн дундаж цалин зэргийг харгалзан тооцдог дээрх судалгааг 2009 оноос эхлэн гаргадаг болсон юм. Дэлхий даяар эдийн засаг тогтворгүй, орлогын хэмжээ буурсан зэргээс шалтгаалан өглөгийн хэмжээ буурсан байна.

Судалгааг харвал хөгжиж буй улсууд өглөгийн хэмжээгээрээ бусад улсуудыг тэргүүлдэг бол өндөр хөгжилтэй, хөгжингүй улсууд доогуур байр эзэлдэг ажээ. Эдийн засгийн төвшнөөрөө дэлхийд тэргүүлдэг АНУ өндөр хөгжилтэй орнуудыг тавдугаар байрт орсон үзүүлэлтээрээ тэргүүлж байна. Харин Ирланд улс наймдугаар байрт орж Европын орнуудыг тэргүүлжээ.

Дэлхийн өглөгийн тайланд эхний 30 байрт орсон орнуудаас эмэгтэйчүүд өглөг болон сайн санааны үйлсэд гол төлөв оролцдог нь тогтоогджээ. Мөн өндөр цалинтай хүмүүс сайн санааны үйлсэд харьцангуй тааруу оролцдог гэсэн дүн гарсан байна. Түүнээс гадна тухайн улс орны эдийн засгийн байдал, цаг уурын нөхцөл байдал сайн санааны үйлсэд оролцох иргэдийн идэвхэд нөлөөлдөг гэж тайланд дурджээ.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
z(64.119.21.70) 2018 оны 09 сарын 24

OGLOGCH BAIH N FIZIKIIN HUUL UNEGUI YUM GEJ BAIHGUI

0  |  0
Po(112.72.11.102) 2018 оны 09 сарын 24

1.2 mundag busadda tusaldag neree heldeggui humuus baidiin ble Hajud n baychuud bugd amidaaraa shulam bolcon bird

0  |  0
Album(103.57.95.132) 2018 оны 09 сарын 24

Өглөгч хүмүүс байдаг юм билээ. Миний нэг уулздаг байсан эмэгтэйн гэр бүл сар бүр 200-300 мянган төгрөг хуваагаад, тусламж эрсэн хүмүүсийн данс руу нэрээ ч бичихгүй зүгээр л явуулдагийг хараад би бүр гайхаж байсан. Нэлээн дээрийн явдал гэхээр мөнгө их чанга байсан даа. Гэхдээ тийм ч баян биш боловч цалингаас цалингийн хооронд аргацаасан амьдралаар амьдардаггүй боломжийн л айл байсан. Ийм хүмүүс байдагт талархаж байна. Ум сайн амгалан болтугай.

0  |  0
Top