Porsche дизель хөдөлгүүртэй машин үйлдвэрлэлээ зогсооно

Германы машин үйлдвэрлэгч Porsche компани дизель хөдөлгүүртэй машин үйлдвэрлэлээ зогсоож бензин, цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй машин үйлдэрлэлд илүү анхаархаар болжээ.

Тус компаны толгой компани болох Volkswagen 2015 онд дизель хөдөлгүүрээс ялгарах хорт утааны тестийг хууран мэхэлсэнтэй холбоотой дуулиан дэгдсэнээс үүдэн ийнхүү шийджээ. Агаарын бохирдлыг багасгах үүднээс Германы зарим хотод дизель хөдөлгүүртэй машиныг хориглосон билээ.

Хэдийгээр спорт машин үйлдвэрлэгчийн хувьд  дизель хөдөлгүүр нь чухал үүрэг гүйцэтгэдэг ч бид дизельгүй ирээдүйг сонгох шийдвэр гаргасан гэж Рorsche-гийн гүйцэтгэх захирал Оливер Блуме хэлжээ.

Энэ оны эхээр Германы прокурорын газар Volkswagen компани 2007-2015 оны хооронд хорт утааны тестийг хуурах тохиргоо бүхий программ суурилуулсан нийт 10 гаруй сая машин зарсан нь тогтоогдсон учир нэг тэрбум еврогийн торгууль ногдуулсан байна.

Porsche-гийн анхны загвар нь цахилгаан хөдөлгүүртэй машин байсан бөгөөд хэдхэн жилийн өмнө нэгэн гаражд хадгалагдаж байсан нь олдсон аж. Тус компани дизель хөдөлгүүртэй машиныг 10 жилийн өмнөөс зарж эхэлсэн юм.

Porshe-гийн анхны загварын машин

Я.Болор

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page