Ах дүү дэлхийн АВАРГУУД

Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах “Баку-2018” тэмцээн дөрөв дэх өдрөө амжилттай үргэлжилж байна. Тэмцээний дөрөв дэх өдрийн дараах байдлаар манай улсаас Лондонгийн олимпийн мөнгө, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальт Д.Сумъяа ХҮРЭЛ медаль хүртсэнээр дэлхийгээс гурван медаль авсан анхны монгол тамирчин болсон юм.

Энэ жилийн жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн олон шинэ амжилттай, онцлог дүүрэн байна. Учир нь хамгийн залуу дэлхийн аварга Украйнаас мэндэлсэн бол жүдогийн эх орон гэгддэг Япон улсын тамирчид болох төрсөн ах, дүү хоёр аваргалж, нутаг нэгтнүүдээ баярлууллаа.

Тодруулбал, ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -66, эмэгтэйчүүдийн -52 кг-ийн жинд ах дүү Абэ нар зодоглосон. 18 настай Үта Абэ, өнгөрсөн жилийн дэлхийн аварга, нутаг нэгт Ай Шишимэг ялснаар анх удаа аваргалсан бөгөөд тэрбээр -48 кг-ийн жинд түрүүлсэн Дарья Билодидоос ердөө гурван сараар эгч ажээ. Үта Абэ ийн 18 насандаа дэлхийн аварга болсноор хамгийн залуудаа дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн тамирчдын жагсаалтын гуравдугаарт бичигдэж байгаа юм. Энэ жагсаалтын хоёрдугаарт, Японы алдарт тамирчин Рюүки Тани 18 нас 27 хоногтойгоор бичигддэг аж.

Харин эрэгтэйчүүдийн -66 кг-ийн жинд 2017 оны дэлхийн аварга Хифүми Абэг зогсоох хүн гарсангүй. Төрсөн дүү нь анхны алтан медалиа хүртсэн бол ах нь дэлхийн хошой аварга болж, цолоо хамгааллаа. Хифүмэ Абэ өнгөрсөн жил 20 нас, 20 хоногтой дэлхийн дэвжээнд түрүүлж, залуухан аваргын тоог нэгээр нэмсэн түүхтэй.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

!!!! [ 49.0.137.164 ]      |     2018 оны 9-р сарын 24 -нд, 02:44 минутанд

Subarashi !!

Go to top of page