Пеннсильванийн их сургуульд монгол хэл судлалын анги нээгдлээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2018 оны 09 сарын 24

АНУ-ын Пеннсильванийн холбооны мужийн их сургуулийн Дорно дахин судлалын тэнхимд монгол хэл судлалын анги нээж, энэ жилээс эхлэн шинэ элсэгчдээ авахаар болжээ. Сүүлийн таван жилийн хугацаанд АНУ-д суугаа Монгол Улсын элчин сайдын яамныхантай ярилцаж, хоёр улсын яамны түвшинд хэлэлцсэн асуудал ийнхүү бодит биеллээ олсон байна. Пеннсильванийн их сургуульд элсэх монгол оюутнуудын тоо нэмэгдсэн, гадаад оюутнууд монгол хэлийг сонирхон судлах сонирхол нэмэгдсэн зэргээс шалтгаалан ийнхүү монгол хэл судлалын анги нээжээ.

“Бид ирэх зунаас хэлэн Америк дахь Монгол судлалын төвтэй хамтран элсэгчдээ авахаар бэлдэж байна. Дундад зууны дорно дахины түүх бүхэлдээ Монгол Улстай, монгол соёл, зан заншилтай холбоотой байдаг учраас бид монгол хэлийг зайлшгүй сурах ёстой” гэж Пеннсильванийн их сургуулийн Монгол-Хятадын соёлын тэнхимийн профессор Кристофер Этвүүд ярьжээ.

Одоогоор таван оюутан шинээр байгуулагдсан ангид сурахаар бүртгүүлсэн ч ирэх зун хүртэл энэ тоо нэмэгдэнэ гэж Этвүүд профессор ярьсан байна. Пеннсильванийн их сургууль ойрын 10 жилийн хугацаанд Монгол судлалыг хөгжүүлж, АНУ-д хадгалагдаж байгаа монгол хэлний бичгийн дурсгалуудыг нэгтгэн судлах, судалгааны нэгдсэн тайлан боловсруулах ажлыг хийхээр болжээ.

Б.Азаа

zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mngl(202.9.41.16) 2018 оны 09 сарын 24

Gobx sorj xayxana de

0  |  0
Top