Х.Бат-Ялалт: Цагдаа нар намын даргын захиалгаар ажилладаг байж болохгүй

Нийслэлийн МАН-ын XXXIV Бага хурал өнгөрсөн баасан гарагт болж, даргаараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг сонгосон билээ. Харин энэхүү хурлын үеэр хуульч, өмгөөлөгч Х.Бат-Ялалт Хүүхдийн ордны дотогш нэвтрэхийг завдаж, үймээн дэгдээсэн байдаг. Зарим хэвлэлээр Х.Бат-Ялалтыг мөнгө авч, хурлыг үймүүлэхийг завдсан талаар бичжээ.

Тэгвэл хуульч, өмгөөлөгч Х.Бат-Ялалттай холбогдоход, дараах тайлбарыг өглөө. Тэрбээр "Хурлын гадна гудамжинд Монголын худалдаачдын холбооныхон өр зээл, нийгмийн асуудлаа илэрхийлж, үгээ хэлэх гэж очсон. Гэвч зохион байгуулагч намын зүгээс гомдол гаргаж, 100 гаруй цагдаа ирснээр тэр хүмүүсийг баривчилсан байна. Тэд энэ тухайгаа хэлж, надад хандсан. Тиймээс очиж энэ талаар тодруулсан. Надад хандан тусламж хүссэн иргэдийн хүсэлтээр л очсон. Цагдаагийн байгууллага намын дарга нарын захиалгаар ажилладаг байж болохгүй. Яагаад ард иргэд аж амьдралынхаа төлөө үгээ хэлж болдоггүй юм. Монголын цагдаа авлига, хээл хахуулийн гэмт хэрэгтэй тэмцэхгүй байна. Яагаад МАН ард түмнээсээ цагдаа, хамгаалалтын албаар хүч хэрэглэн тусгаарлагдан нуугдаж, 60 тэрбум мэтийн асуудалд холбогдож байгаа юм" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 8 )

ЗОЧИН [ 203.91.115.252 ]      |     2018 оны 10-р сарын 26 -нд, 03:43 минутанд

БАТ ЯЛАЛТЫГ ХАРАХААС ДУРГҮЙ ХҮРЧ БАЙНА

хавал [ 203.91.112.198 ]      |     2018 оны 9-р сарын 25 -нд, 06:00 минутанд

манай цагдаа нарын байж байгаа байдал л тэр шүүдээ үүнийг барь гэвэл барьж байдаг нь ардчилсан нийгмийн мөн чанар мөн билүү нөгөө хууль дүрэм хаачсан билээ

зочин [ 66.181.161.38 ]      |     2018 оны 9-р сарын 25 -нд, 02:36 минутанд

Батбаяр, Бат ялалт гэсэн хоёр хүн хаана л асуудал гарна тэнд очиж сенсаци тариж явах юм. хуульч өмгөөлөгч нарын нэр хүндийг унагаж бна даа.

Mmm [ 172.58.142.185 ]      |     2018 оны 9-р сарын 24 -нд, 13:39 минутанд

Ene ubchit urgelj uimwen samuun segdeej baih zalahmaar

zocjin [ 64.119.21.70 ]      |     2018 оны 9-р сарын 24 -нд, 06:18 минутанд

bilgiin nudgui tsagdaa beldej bna albaar inguulj bnuu

z [ 64.119.21.70 ]      |     2018 оны 9-р сарын 24 -нд, 06:14 минутанд

yun engiin irgen haan baih niigem

zaluu mongol [ 122.201.28.8 ]      |     2018 оны 9-р сарын 24 -нд, 03:28 минутанд

энэ хүнд оролцохгүй сэдэв ч гэж алгаа.юун ч их зав , юу н ч их дур сонирхол байдагийн юм. энд тэнд хөлс авч дуудлагаар очиж хууль журам гээд донгосохоо болимоор юм.

цагдаа [ 66.181.182.221 ]      |     2018 оны 9-р сарын 24 -нд, 03:26 минутанд

Худалдаачдын холбооныхон өөр асуудал хэлэлцэхээр үйл ажиллагаа явуулаж байхад гадна нь очиж үймүүлсэн улсын буруу,энэ бол санаатай хэв журам зөрчсөн асуудал,ийм үед дуудлага ирэхэд очсон,заримыг нь баривчилсан цагдаа нарын зөв,хийх ёстой ажлаал хийсэн хэрэг,цагдаагаас ажил амьдралын захад хүрсэн хүн ингэж ярих нь харамсалтай,арай зөнөглөөгүй баймаар юм

Go to top of page