ОХУ саран дээр станц барихаар судалж байна

ОХУ саран дээр эрдэм шинжилгээний станц барих төслийн судалгаа хийж буй тухай “Роскосмос” корпораци өнөөдөр мэдээллээ.

Энэ хөтөлбөрт АНУ болон БРИКС-ийн гишүүн орнууд оролцох боломжтой хэмээн тус копораци үзэж байна. Аравдугаар сарын 10-нд болох тус корпорацийн тэргүүн Д.Рогозин, НАСА агентлагийн дарга Жим Брайденстайн нарын уулзалтын үеэр энэ асуудлыг ярилцах юм.

2016 оны зүн Роскосмос корпорацийн шинжлэх ухааны байгууллагын хэвлэлийн алба анх энэ тухай мэдээлсэн бөгөөд сарны станц нь 12 хүний багтаамжтай байх аж. 2017 оны есдүгээр сард Роскосмос, НАСА агентлаг энэ талаар хамтарсан мэдэгдэл хийж байжээ. Төслийн нэр нь Deep Space Gateway байх юм байна.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

м [ 66.181.160.34 ]      |     2018 оны 9-р сарын 24 -нд, 10:47 минутанд

Барилаа юу,иванууд.Илбэт цурхайн тушаалаар,Емелья миний хүслээр саран дээр станц баригдагтун гээд л гүйцээ юу.

123 [ 46.101.249.17 ] 2018 оны 9-р сарын 24 -нд, 17:06 минутанд

БАРИХАААР БАРХУУДАА МАЛ ХУЖАААА МИНЬ

Go to top of page