Амиа хорлохыг завдсан этгээдийг саатуулжээ

Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтэст, тус дүүргийн Дээд салхитын гудамжны ... тоот айлд түр оршин суугч А гэгч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ агсам тавиад байна гэх дуудлага есдүгээр сарын 22-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн очих үед танхайрагч этгээд зугтсан байсныг эрэн хайж олжээ. Гэтэл иргэн А амиа хорлоно хэмээн сүрдүүлж, өндрөөс үсрэх оролдлого хийхийг завджээ. Цагдаагийн алба хаагчид түүнийг саатуулан, шалгаж байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

z [ 64.119.21.70 ]      |     2018 оны 9-р сарын 24 -нд, 06:12 минутанд

massaj gesen zaruud ruu zalgahaar ta ter utas ruu zalgachih gedeg n boss n biy unelegchiig duuddag bololtoim shig

Go to top of page