Рио Тинто компани хувьцаагаа татан төвлөрүүлж байна

Рио Тинто компани Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудаас 3.2 тэрбум ам.долларын хувьцааг татан төвлөрүүлэхээр болжээ. Компанийн зүгээс Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн хувьцааг авахад нэг бүр 41.2 сая ам.доллар зарцуулж буй аж.

Рио Тинто компанийн шинэ тендер зарлах хугацаа аравдугаар сарын 09-нд эхэлж, арваннэгдүгээр сарын 09-нд дуусах юм. Тиймээс энэ сарын 24-нөөс өмнөх бүх компанийн хувьцааг буцаан худалдаж авсан байна. Тус компани 2017 оны ногдол ашиг тараах болон хувьцаа эргэн худалдан авах ажилд нийтдээ 9.7 тэрбум ам.доллар зарцуулахаар тооцоолжээ. Рио Тинто компанийн хувьцаа хөрөнгийн зах зээл дээр 3.6 хувиар өсч, 78.10 ам.доллараар хаагдсан байна.

Б.Азаа

zindaa.mn

 

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page