Нийслэлийн МАН-ын орон тооны бус дэд даргаар Х.Нямбаатар, Н.Учрал нарыг томилжээ

Нийслэлийн МАН-ын XXXIV Бага хурал өнгөрсөн баасан гарагт Хүүхдийн ордны хурлын танхимд болсон. Энэхүү хурлаараа тэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар батламжилсан юм.

Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга болон тэргүүлэгчдийг томилжээ. Тодруулбал, Нийслэлийн МАН-ын дэд даргаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогч Н.Алтаншагайг сонгосон байна.

Харин орон тооны бус дэд даргаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Н.Учрал болон Б.Мөнхбаатар, О.Одбаяр, Г.Төмөрбаатар, Ж.Батбаясгалан нарыг томилсон байна. Нийслэлийн МАН орон тооны нэг, орон тооны бус зургаан дэд даргатай байхаар тогтжээ.


Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

Ба ба [ 112.72.15.78 ]      |     2018 оны 9-р сарын 24 -нд, 07:41 минутанд

нийслэлийн гэхээсээ илүү Сонгинохайрханы намын хороо гэвэл бүр зүгээр юмуу.ЦаашдааНөгөө нийслэлийн төвийг чинь тэд Сонгинохайрхан болгоно. Тэгээд сонгинохайрхан хот гээд л явах байхаа

Zochin [ 202.9.41.25 ]      |     2018 оны 9-р сарын 24 -нд, 05:44 минутанд

Songinohairhanaas songogdson gishuud hotiin namiin horoog atgalaa.60terbumiinhanaasaa salj l bn mii gar holoo tasduulaad ehllee

Go to top of page