Сэтгүүлч Д.Майцэцэгт холбогдох шүүх хурал хойшиллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 09 сарын 24

Баян-Өлгий аймагт АН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой мэдээлэл өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн гарах болсон. Тодруулбал, тэрбээр Б.Бахытгүл гэх эмэгтэй рүү өөрийн хувийн чатаараа садар самуун зургаа явуулж, дарамталсан гэгддэг.

Харин тэрхүү мэдээллийг анх "News channel" телевизийн сэтгүүлч Д.Майцэцэг олон нийтэд ил болгосон билээ. Гэвч УИХ-ын гишүүн Д.Мурат сэтгүүлч Д.Майцэцэгийг нэр төрд нь халдсан гэх үндэслэлээр шүүхэд өгсөн юм. Өөрөөр хэлбэл, сэтгүүлч Д.Майцэцэг УИХ-ын гишүүний ёс зүйг хөндөж, ёс бус үйлдлийг нь олон нийтэд илчилж, ажлаа хийснийхээ төлөө яллагдагчаар татагдан, шалгагдаж байна.

Тэгвэл өнөөдөр /2018.09.20/ 14:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн Д.Муратын нэхэмжлэлтэй сэтгүүлч Д.Майцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал товлогдсон ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Учир нь, улсын яллагчийн зүгээс сэтгүүлч Д.Майцэцэгийн өмгөөлөгчийг хууль ёсны өмгөөлөх эрхтэй эсэхийг нь шалгуулах хүсэлт гаргасан байна.  Тэрхүү хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, шүүх хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
pp(64.119.24.3) 2018 оны 09 сарын 24

zgr bgaa stgvvlchee hamgaalaacheee

0  |  0
Зочин(202.21.120.170) 2018 оны 09 сарын 24

UUL NI BOOJGOOG L SHUUMEER YUM

0  |  0
Top