Сэлбэгээ МАШИН болгож зардаг, даварсан ЧЕНЖҮҮД

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 24

Монголчуудын дийлэнх нь Японоос оруулж ирж байгаа хуучин машин унадаг. Монголоос гадна Орос, Шинэ Зеланд, Мянмар, Тайланд гээд дэлхийн 20 гаруй улс Японоос машин импортолдог ажээ. Эдгээр улсын зарим нь япон машиныг хил гаалиар нэвтрүүлэхдээ маш нарийн шалгуур тавьдаг гэнэ.

Жишээлбэл, ОХУ гэхэд таван жилээс дээш ашигласан, осолд орсон машиныг хилээрээ нэвтрүүлдэггүй бол Шинэ Зеландад зөвхөн 4 үнэлгээтэй, 100 мянган км-ээс бага явсан гүйлттэй машиныг хилээрээ оруулахыг зөвшөөрдөг.

Харин Монголд бол Японд авто замын осолд орсон, засвартай, 300-600 мянган км-ээс дээш гүйж, ашиглалтын хугацаа нь дууссан машиныг ч гаалиар нэвтрүүлж, өнөөдөр бидний дийлэнх нь тэдгээр машинаар хөл залгуулдаг. Хууль, дүрэм журамдаа ч шалгуур үзүүлэлт тавиагүй учир энэ мэтээр хог, хаягдал болсон машинууд Монголын хилээр чөлөөтэй орж ирсээр л байдаг. Иргэд хамаг мөнгөө зориулж, банкнаас зээл хүсч, машин авлаа гэж боддог ч яг үнэндээ зөвхөн сэлбэг худалдаж авдгаа мэддэггүй нь харамсалтай. Магадгүй, мэддэг ч энэ нөхцөлтэй эвлэрсэн ч байдаг байх.

Дийлэнх иргэд осолд ороод тохиргоо нь алдагдсан, аюулгүйн дэр нь задарсан, гүйлтийг нь ухраасан, засвар хийсэн (Вьетнам засвар) машиныг шалгаж авч мэдэхгүй учир ихэвчлэн хямд үнэтэйгээс нь түрүүлж сонголт хийдэг. Ингэснээр өөрийнхөө амь нас, гэр бүл цаашлаад орчин тойрноо эрсдэлд оруулж байгаа гэдгээ бид төдийлөн ухаж бодохгүй байна. Хэдхэн хоногийн өмнөхөн Prius-30 маркийн автомашины батерей дэлбэрч, хажууд нь байсан машинууд ч шатаж, гэмтсэн осол гарсан. Хэрвээ тэр машин хөдөлгөөнд оролцож явах үед дэлбэрсэн бол хүний амь эрсдөх өндөр магадлалтай байсан.

Арлын орноос авчирч байгаа автомашинуудын дийлэнхийг Auction буюу дуудлага худалдаанаас авч, Монгол руу зөөвөрлөдөг гэдэг.

Япончууд дуудлага худалдаагаар зарах машиныхаа бичиг баримтыг цэг, таслалын алдаагүй бүрдүүлдэг зарчимч улс. Тиймээс хэрэв та орж ирсэн машин худалдаж авах гэж байгаа бол тийм бичгийг шалган, нягталж үзэхэд гэмгүй юм. Учир нь саяхан Японоос дуудлага худалдаагаар дамжуулан авч, Монголд авчирсан машинууд эвдрэл гэмтэлтэй олон машин байгаа тухай хил дээрх гаалийн агуулахын бичлэг дэлгэгдэж, шуугиан тариад байгааг сануулъя.

Бичлэгээс харахад, Японы экспортлогч SBT компаниас оруулж ирсэн эвдрэл, гэмтэлтэй автомашинууд агуулахад байсан бөгөөд худалдан авагчид нь ихэвчлэн ченжүүд байсан гэх. Уг нь зүй ёсоороо бол Техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгодоггүй. Гэтэл ченжүүд тээврийн хэрэгслийн бичиг баримтыг засварлаж, гэмтэлгүй гэсэн баримт бичигтэй болгон өөрчлөх мэтээр иргэдийг хуурах аргыг сурамгай эзэмшиж, даджээ.  Албаны эх сурвалжийн тодотгосноор бол гаалиар эвдрэлтэй машиныг зөвхөн сэлбэгийн зориулалтаар оруулж ирдэг байна. Тэрхүү сэлбэг хэмээн оруулж ирсэн машиныг ченжүүд  бүтэн болгоод зардаг аж. Тээврийн хэрэгслийг аукцион, импортлогч улсын техникийн паспорт, гаалийн албан татвар төлсөн бичиг зэргийг нь үндэслэн үзлэгт оруулдаг. Үзлэгт оруулж, стандартын шаардлага хангасан эсэхийг шалгасны дараа тухайн тээврийн хэрэгсэлд гэрчилгээ, дугаар олгох ёстой. Үзлэгт ороод тэнцээгүй бол дугаар, гэрчилгээ олгодоггүй. Эвдрэлтэй автомашин бүртгүүлэхээр орж ирвэл гэмтлийг нь тодорхойлоод засуулаад ир гэх шаардлага тавьдаг байна. Харин эвдрэлтэй ченжүүд машиныхаа эвдрэл гэмтлийг засахын оронд, эврэлтэй гэсэн бичгийг засчихдаг аж.

2017 онд улсын хэмжээнд зам тээврийн 30,588 осол гарч, амиа алдсан хүний тоо гурван хувиар өсч, 980 хүн хүнд, хүндэвтэр бэртжээ.

Замын цагдаагийн газрын статистикт дурдсанаар, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дунджаар зам тээврийн ослын улмаас жилд 500 хүн нас барж, түүнээс гурав дахин олон тооны хүн гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа алдан, олон хоногоор эмнэлэгт хэвтжээ. Монгол Улс сүүлийн долоон жилийн хугацаанд зөвхөн зам тээврийн ослоор 4000 гаруй хүнийхээ амь насыг алдсан байна.

Харин эдгээр авто ослын нэлээд хувийг “Жолооч бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон” гэх шалтгаан эзэлж байгааг анхаарна уу!!! Импортоор орж ирж байгаа машинуудад тодорхой шаардлага тавьж, анхаарал хандуулах цаг нэгэнт болсныг дээрх тоо баримтууд хангалттай илтгэнэ. Тийм ч учраас сэлбэг оруулж ирчихээд түүнийгээ МАШИН болгон зардаг даварсан ченжүүдэд хэзээнээс хариуцлага тооцдог болохыг асуумаар байна. Хэрвээ Монгол Улсад энэ мэт эвдрэл, гэмтэлтэй машин оруулж ирэхийг бүр мөсөн зогсоочихвол зам тээврийн осол багасахаас гадна Улаанбаатар хотын энэ их түгжрэл ч буурах бүрэн боломжтой билээ.

 

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR UMAR(197.211.59.167) 2018 оны 10 сарын 21

Та бөөрийг $ 800,000 ам.доллараар зарахыг хүсч байна уу? Энэ чи Бөөрийг зарах боломжийг хайж олох Санхүүгийн эвдрэлээс болоод юу хийхээ мэдэхгүй байна Үүнийг хий, тэгээд өнөөдөр бидэнтэй холбоо бариарай Бөөрнийхөө мөнгөний хэмжээ. Миний нэр бол Doctor UMAR Би бол UMAR Clinic-д нефрологич юм. Манай клиник Бөөрний мэс засалд мэргэшсэн бөгөөд бид бас эмчилдэг Бөөрний худалдан авалт, шилжүүлэн суулгах Холбогдох хандивлагч Бид Энэтхэг, Франц, Нигери, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Испани улсад байрладаг Хэрэв та бөөр худалдаж авах, худалдан авах хүсэлтэй бол бүү хий И-мэйлээр бидэнтэй холбоо бариарай.

0  |  0
DR. MEDANTA(197.210.226.228) 2018 оны 10 сарын 07

Та бөөрийг зарахыг хүсэж байна уу? Хэрэв та зарах гэж байгаа болСанхүүгийн хямралын улмаас мөнгө олохын тулд бөөр, бидэнтэй холбоо барина ууSt.Medantaclinic@gmail.com хэрэв та юу хийхээ мэдэхгүй бол! Биднийэмнэлэг яаралтай бөөр, эсвэл whatsapp бидэнд хэрэгтэй 12675278876 эсвэлdr.adityapradhanmedi cal@gmail.comҮнэ: $ 450,000.Захирамж: St. Medanta.

0  |  0
хужаа бодлого(122.201.25.162) 2018 оны 09 сарын 27

улаанбаатрын машин, хүн хахчаад байхад сэг оруулахыг зогсоодоггүй зориудын өөрсдий нь өөрсдөөр нь хөнөөлгөх бодлого шдэ

0  |  0
БАТ(66.181.160.124) 2018 оны 09 сарын 27

Маш амархан ганцхан арга байна учир юу гэвэл гэмтэлтэй машиныг хил гаалиар ор тас оруулахыг нь хориглочих !!! Тэгээд болооо юм биш үү ??? Оруулж ирэх зѳвшѳѳрѳл нь байгаа юманд халаглаад гаслаад яахав дээ !!!

0  |  0
эр хүн(202.21.106.143) 2018 оны 09 сарын 24

Манай ХИЛ ГААЛИЙНХАН ч энд хамаатай Татвар бага төлөхийн тулд үйлдвэрлэсэн оныг нь хүртэл гаалийханд авилга өгч засдаг гэж дуулдсан шүү. Мөн сэдбэг гэж оруулж ирчихээд энд ирээд угсарч гагнаж засаж янзлаад зардаг гэсэн шүү

0  |  0
Мөнхөө(66.181.161.27) 2018 оны 09 сарын 24

Монголчууд ийм лаларын хулгайч зантай учраас л өөдлөхгүй бгая

0  |  0
zochin(182.160.37.197) 2018 оны 09 сарын 24

manaikhan dendyy tuilshirah yum aa.zygeer ynelgee undurtuu ,buten mashin oruulj bolon shyy de harin morgoldson har tamagtaa mashind hel galia haah heregtee.....

0  |  0
M(66.181.161.117) 2018 оны 09 сарын 24

Mashinii bichig barimt avna gesen zar haa saigui baigaa eniigch bas shalgaj uzehed buruugui baih

0  |  0
Иргэн(66.181.187.130) 2018 оны 09 сарын 24

Улсын хилээр буруу рультэй машиныг оруулахгүй байх хэрэгтэй.

0  |  0
Х(202.55.180.226) 2018 оны 09 сарын 24

Өмхий хужаа нар

0  |  0
Top