Хэзээд мода хэвээр байх 7 үсний өнгө

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 24

  Үсний тренд улирал бүрт өөрчлөгдөж байгаа билээ. Харин эдгээр 7 өнгө хэзээ ч мода биш болохгүйг загварын мэргэжилтнүүд хэлжээ. Энэ өнгүүдийг мэргэжлийн хүмүүс бүр “юу ч болж байсан мода хэвээр байх болно” гэж тодорхойлжээ.

1. Хүйтэн блонд /шар/

Энэ өнгө нь шаргал үс зохидог хүн бүрт тохирно.

2. Гүзээлзгэний шаргал өнгө

Ийм өнгө нь цагаан, цайвар арьстай хүмүүст илүү тохиромжтой. Угийг нь юмуу бүх уртыг нь дагуулан сүүдэр тавьж болно.

 3. Бронд

Уг нь хүрэн, үзүүр нь цайвар энэ өнгө нь бараан үсээ цайвар болгох гэсэн хүмүүст бүр ч илүү тохиромжтой.

4. Шоколадны өнгө

Энэ нь үснийхээ байгалийн өнгийг харуулахын сацуу тренд дагах нэг арга юм.

5. Зэс

Та төрөлхийн зэсэн өнгийн үстэй биш байсан ч хэзээд ганган хээнцэр харагдах болно.

6. Бор шаргал

Хамгийн түгээмэл үсний өнгө болох энэхүү шаргал нь үргэлж мода байхаар “дархлагджээ”. Арай цайвар болгож болно.

7. Хэрээний далавч шиг

Гүн, цэвэр, хүйтэн. Та үсээ зөв арчилж чадах юм бол энэ өнгө нь уйтгартай харагдуулахгүй, харин ч цэмбэгэр харагдана.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
joohon(113.73.197.102) 2018 оны 09 сарын 24

Goe yum

0  |  0
Top