ХЗДХЯ, ЦЕГ хамтран сэтгүүлчдийг эрхзүйн сургалтад хамрууллаа

Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төв хамтран есдүгээр сарын 21-ний өдөр сэтгүүлчдийн дунд  эрх зүйн сургалт зохион байгууллаа. Сургалтад телевиз, сонин, мэдээллийн сайт, радиогийн 50 орчим байгууллагын сэтгүүлчид болон хууль зүйн яамны харьяа агентлагуудын хэвлэлийн төлөөлөгч нар оролцсон юм.  

Уг сургалтыг Хууль зүйн яамны харьяа Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд явуулсан бөгөөд ЦЕГ-ын тусгай тагсгийн алба хаагчид нийтийг хамарсан эмх замбараагүй байдал болон олон нийтийн жагсаал цуглааны үед ард иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хэрхэн хангах, мөн жагсаал цуглааныг хэрхэн тараах, терроризмын үед хэрхэн аврах ажиллагаа явуулах талаар ЦЕГ-ын тусгай хамгаалалтын газрын алба хаагчид практик сургалт явууллаа. 

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page