Ерөнхий сайд АНУ-ын Мянганы сорилтын корпорацид зочиллоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр Мянганы сорилтын корпорацийн Гүйцэтгэх захирал Брок Д.Бирмантай уулзаж, Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын МСК-тай Хоёр дахь компакт гэрээ байгуулсантай холбогдуулан “Улаанбаатар хотын гүний усны хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн талаар танилцуулах арга хэмжээнд оролцлоо.

Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн хооронд 350 сая ам.долларын Хоёр дахь Компакт гэрээ байгуулагдсаныг талууд цохон тэмдэглэж, төслийг амжилттай хэрэгжүүлэхээ харилцан нотлов.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Компакт гэрээ нь Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болох усны хангамжийг нэмэгдүүлэх, улмаар Bонголын ард түмний аж амьдрал, эдийн засгийн өсөлт, улмаар хүрээлэн буй орчин, экологийн тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцолж, АНУ-ын Засгийн газарт чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна.

Харин Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны өсөлтийг хангах, ядуурлыг бууруулахад чухал ач холбогдол бүхий энэхүү Компакт гэрээ нь хоёр улсын хамтын ажиллагаа, түншлэлийн бэлгэ тэмдэг, сайн засаглал, эдийн засгийн эрх чөлөө, хүн арддаа хөрөнгө оруулалт хийж буй Монгол Улсын тууштай зорилтыг дэмжиж буйн илэрхийлэл болохыг ноён Б.Бирман онцолжээ.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page