О.Баасанхүү Үндсэн хуулийн цэцэд хандах үндэслэлтэй гэв

2018 оны 09 сарын 25

Н.Энхбаярт улс төр хэмээх зүйлийг мэдрүүлж буй цор ганцхан зүйл нь ууган намынх нь голж орхисон МАХН хэмээх нэр. Үүн дээр дөрөөлөн УИХ-д бүлгийн хэмжээнд суудал авч, улмаар засагт хамтрахаар мандаж байсан өдөр байдаг ч өдгөө УИХ-д О.Баасанхүү хэмээх ганцхан төлөөлөлтэй үлдээд буй.

Харин МАХН-ыг УИХ-д төлөөлж буй цор ганцхан түшээ намынхаа даргыг “жийж”, МАХН-ыг булаан авах оролдлого хийн, тусдаа Их хурал зохион байгуулаад амжсан. Мөнхүү Н.Энхбаяр ч О.Баасанхүүгийн зохион байгуулсан хурлыг хууль бус хэмээн үзэж, өнгөрөгч долдугаар сард Их хурлаа зарлан хуралдуулсан. Энэ байдал үргэлжилсээр, аль аль талаасаа Улсын Дээд шүүхэд хандаад байсан ч өнөөдөр /2018.09.24/ МАХН-ын шинэчлэн найруулсан дүрэм, мөрийн хөтөлбөрийг Улсын Дээд шүүх хэлэлцээд, бүртгэн авснаар Н.Энхбаярын талд шийдвэр гарсан байна.

Улсын Дээд шүүх Н.Энхбаярын талд шийдвэр гаргасан явдалд О.Баасанхүү гишүүн “Улсын Дээд шүүхээс хэтэрхий нэг талыг харсан шийдвэр гаргасан учраас Үндсэн хуулийн цэцэд хандах хууль зүйн үндэслэл байгаа. Н.Энхбаяр нарын Их хурлаар хэлэлцүүлсэн дүрэм, мөрийн хөтөлбөр хууль ёсны зөв юм бол биднийх ч хүчинтэй, хууль ёсны зөв байх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(176.143.107.157) 2018 оны 09 сарын 25

Хурцын хоныны хонхорт явдаг бууны нохой одоо болио. Амьтны элэг доог болж гүйцлээ үлдсэн гишүүнийхээ хугацааг барж өнгөрөөвөл барав дахин илүү юм бодох ёстой хэрэггүй байлтай.

0  |  0
zochin(43.242.243.177) 2018 оны 09 сарын 24

Baasanhuugiin.tsaana.MAHAH.buleglel.bgaa

0  |  0
zochin(43.242.243.177) 2018 оны 09 сарын 24

Baasanhuug.galzuugiin.emnelegt.avaachval.taarna.unen.shizotoi.nuhur.yamaa

0  |  0
иргэн(112.72.11.124) 2018 оны 09 сарын 24

О.Баасанхүү ичих нүүргүй нөхөр бололтой. Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгч л болж байх шигээ ...

0  |  0
иргэн(202.9.42.29) 2018 оны 09 сарын 24

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ О.БААСАНХҮҮ ГИШҮҮН МАХН ЫН ДАРГЫН АЛБЫГ БУЛААЖ АВАХ НЬ ЗӨВ ГЭЖ ШИЙДВЭР ГАРГАХ ЮМ БИЗДЭЭ.НАМЫН ЖАГСААЛТААР УИХ ОРЖ ИРСНЭЭ МАРТЧИХСАН БНА.ИЧЭЭЧЭЭ.

0  |  0
зочин(202.55.188.34) 2018 оны 09 сарын 24

Хуцдаг гөлөг вэ.

0  |  0
Top