ӨНӨӨДӨР: Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажилтай танилцана

2018 оны 09 сарын 25

 

09:00 цагт

  • Хуулзүйн үндэсний хүрээлэнд "Иргэний эрх зүйн харилцаан дахь төрийн оролцоо ба төр, хувийн хэвшлийн хоорондын гэрээнээс үүссэн маргааныг шүүхийн бус журмаар шийдвэрлэх арга зам" замын талаар мэргэжлийн хуульч багш лекц уншина. Утас: 90 001088‬
  • "Blue sky" 3 давхарт Кристал танхимд уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой химийн бодисын хордлогын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн чадавхийг сайжруулах сэдэвт сургалт болно. Зохион байгуулагч: ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ

09:14:00 цагт

  • Глоб Интернэшнл төв нь “Мэдээллийн түгээмэл хүртээмжийн олон улсын өдөр”-ийг тохиолдуулан ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, Германы “Дойче Велле” академи, Нээлттэй нийгэм форумтай хамтарч “IPDC talks: Mongolia” арга хэмжээг хоёр дахь жилдээ эх орондоо зохион байгуулж байна. Арга хэмжээ Корпорэйт зочид буудлын 5 давхрын танхимд болно.

10:00 цагт

  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын ажилтай танилцана.

10:00 СХД 8-р хороо 240 хүүхдийн цэцэрлэг болон бизнес инкубатор төвийн барилгын талбайд
10:50 СХД 9 хороо Баянхошуу тойргийн зүүн хойд талын Хийдийн урд үерийн хамгаалалтын суваг
11:30 Дамбадаржаа хийдийн хойно СБД 18 хороо 10003 усан сангийн барилга угсралтын ажлын талбайд
12:00 Сэлбэ дэд төв, ЧД 18 хороо үерийн хамгаалалтын суваг
12:15 Сэлбэ дэд төв СБД 14 хороо /Нийслэлийн Хангарьд ордноос нэгдсэн унаа хөдөлнө./ Утас: 325044, 91113191, 88080750

11:00 цагт

  • Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр Хаппи Веритас оношилгооны төвөөс хелико бактерийн эсрэг үндэсний аянг зарлалаа. Энэ хүрээнд илрүүлэг шинжилгээг 2000 төгрөгөөр хийж эхэлсэн болон тус өвчний талаар мэдээлэл өгнө.
  • АТГ-аас өөрийн байранд сар бүрийн 25-ны хэвлэлийн хурлаа хийнэ.

12:00 цагт

  • Үндэсний мэдээллийн төвд МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. МАХН-ын дарга Н.Энхбаяр оролцоно.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top