Арилжааны мэдээ: Долоон компанийн хувьцааны ханш өслөө

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 23 хувьцаат компанийн 416,608 ширхэг хувьцаа арилжигдлаа. Эдгээрээс 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. "Хөвсгөл Алтан Дуулга" ХК болон "Материалимпекс" ХК компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс Ложистикс” болон "Такь-Ко" ХК  компанийн хувьцаа хамгийн их уналттай байв.  Өнөөдөр "TOP 20" индекс 0.39 хувиар буурлаа гэж МХБ-ээс мэдээллээ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page