”Эрдэнэт”-ийн захирал асан Ч.Ганзоригийг цагдан хорилоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 25

“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал асан Ч.Ганзоригийг өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах албанаас саатуулжээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг Хан-Уул дүүрэг дэх гэрээс нь баривчилсан гэсэн мэдээлэл байгаа ба "Эрдэнэт" үйлдвэрийн хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа аж. Улмаар хэргийн мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй гэж үзэн, цагдан хорих арга хэмжээ авч, ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулсан байна.

Ч.Ганзоригийг "Эрдэнэт" үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан гэх үндэслэлээр, 2013 онд Улсын мөрдөн байцаах газраас Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангиар буюу албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан  хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж байсан билээ.

 


Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sundui(202.126.89.144) 2018 оны 09 сарын 25

Vilder hudaldsanii said baihasaa awhuulad idsen gahaida ded said erdeneteige niilj ih tsusalsan maniin mangasuud

0  |  0
uhaanzaya(182.160.38.152) 2018 оны 09 сарын 25

hugel hudeeree,

0  |  0
Зочин(202.9.43.52) 2018 оны 09 сарын 25

ТЭМҮҮЛЭН ДУРАК АА БҮХ ӨМЧ ХӨРӨНГӨӨ ХУРДАН ЗАРААЧ БИ Ч ГЭВЛЭЭ БУДАА АГШААГЧИИГ ЧИНЬ АВЧ ТУСЛАЯ МАШ ЗӨВ ЖАСТЫН ХӨРӨНГӨНИИ АРААС ЯВАХ Л ҮЛДЛЭЭ

0  |  0
зочин(66.181.161.43) 2018 оны 09 сарын 25

Ёстой зөв ажиллаж байна.хүү нь тэр авилгыг мөнгөөр уих гишүүн болоод сууж байгаа биздээ.хүүгий нь бас шалга үнэн гүйцнээ тэмүүлэн гишүүнээ эцгийн хулгайгаар хоосон толгой луйварчин царайтаа

0  |  0
W(103.57.94.207) 2018 оны 09 сарын 25

Ssin shalgah hergtei

0  |  0
зочин (59.153.113.86) 2018 оны 09 сарын 25

монголын саалийн үнээг банкны барьцаанд тавьсан өөдгүй хүмүүсийн нэг дээ энэний баян гэж юу байдаг юм вэ бид бүгд л оросын хоол идсэн адилхан оюутнууд байлаа

0  |  0
Mongol (172.58.142.185) 2018 оны 09 сарын 25

49 hubiig hulgailsan hhbanknii luibarchidaa bariach

0  |  0
Top