АРХАНГАЙ: Цагдаа нар дугуй унаж, ажлаа сурталчилжээ

Цагдаагийн байгууллагын албан хаагчдын дунд “Намар-Эрүүл цагдаа”, “Байгууллагын соёлыг дээшлүүлье”, “Unfriend хөдөлгөөн” нэгдсэн үйл ажиллагааны хүрээнд дундын зайн дугуйн тойрон аялалыг зохион байгуулжээ. Алба хаагчдын ажил албандаа хандах хандлага, бие бялдар сэтгэлзүйн бэлтгэлийг хангах, ёс зүй, ур чадварыг дээшлүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор  энэ сарын 21-нд зохион байгуулагдсан дээрх үйл ажиллагааны үеэр нэг талдаа 45 км зайд аялжээ.

Архангай аймгаас Төвшрүүлэх сум хүртэл аялж, иргэд олон нийтэд байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчилан, соёл урлагийн болон сургалтын үйл ажиллагаа зохион байгуулсан байна.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

зосин [ 66.181.161.7 ]      |     2018 оны 9-р сарын 25 -нд, 05:55 минутанд

Дэндүү рекламдах юм зарим газар

Go to top of page