“Тавантолгой” ХК ан амьтдад зориулсан автомат уст цэг байгуулжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 25

“Тавантолгой” ХК-иас зэрлэг ан, амьтдад зориулсан нарны энергиэр ажиллах автомат өргүүр бүхий уст цэгийг байгуулан ашиглалтад оруулсан байна. “Тавантолгой” ХК-ийн зүгээс Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах газар нутгаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутагт орших Цэций уул Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийг сонгон авч хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлж байгаа нь энэ аж.

Говийн нутгаар хур тунадас муутай, гандуу жилүүдэд хурын усаар тэжээгддэг задгай, булаг шанд ширгэж ан амьтад харангадах, үхэж үрэгдэх, дайжих гэх мэт шалтгаанаар тоо толгой нь багасах байдал жил ирэх тусам ажиглагдах болсон тул ийнхүү уст цэг байгуулжээ. Уг худаг нь тодорхой цагийн давтамжаар цөөрөмрүү ус хуримтлуулах байдлаар ажиллах ухаалаг усалгааны системтэй бөгөөд, цөөрмийн орчныг, зэрлэг амьтдын бэлчээрийн нутгийг ажиглалт, судалгааны ажил гүйцэтгэх зорилгоор камержуулсан байна.

Цаашид “Тавантолгой” ХК-иас нутгийн малчин айл өрхтэй ан, амьтан хамгаалах, ажиглалт, тандалт хийхээр хамтран ажиллахаар төлөвлөөд байгаа юм байна.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top