Трамп, Мүн Жэ Ин нар зөвшилцөхөөр тохиролцжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар АНУ-БНАСАУ-ын хооронд болох дээд хэмжээний уулзалтаас өмнө хийх алхамаа зөвшилцөх тухай тохиролцож, Пхеньянд хориг арга хэмжээгээр шахалт үзүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгджээ. Тус хоёр улсын тэргүүн нар НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцохоор Нью Йорк хотноо хүрэлцэн ирээд байгаа билээ.

Цагаан Ордноос өгсөн мэдээллээр хоёр улсын тэргүүн нар цөмийн зэвсгээс ангижрах нь Солонгосын хойгт энх тайван тогтоох, эдийн засгийн хөгжилд хүрэх цорын ганц зам гэдгийг Умард Солонгост ойлгуулах үүднээс одоогийн хориг арга хэмжээг чангатгах нь чухал гэдэгтэй санал нэгджээ.

Ойрын хугацаанд төлөвлөгдөж буй П.Трамп, Ким Чен Ун нарын дээд хэмжээний уулзалтын төлөвлөгөөг талууд мөн хэлэлцэж, авч хэрэгжүүлэх дараагийн алхмуудаа зөвшилцөж байхаар тохиролцжээ.

Нью Йорк хотноо сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр Цагаан Ордны тэргүүн Умард Солонгосын удирдагчтай хийх уулзалт нь ойрын ирээдүйд, гэхдээ өөр газар болно гэж мэдэгдсэн юм.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

2 [ 202.55.191.205 ]      |     2018 оны 9-р сарын 25 -нд, 03:50 минутанд

Мүн Жэ Ин энэ хүн жинхэн 2 үзүүртэй зүү юм аа

zochin [ 120.142.31.236 ]      |     2018 оны 9-р сарын 25 -нд, 03:44 минутанд

omnod so yamarch medel baihguieee hoorhii trampiin aysaar l yvna

Go to top of page