АТГ: ИНЕГ-ын тэтгэлгээр гадаадад албан тушаалтны хүүхдүүд сурч байна

Жил бүр тодорхой тооны оюутныг ИНЕГ-ын тэтгэлгээр гадаадад сургадаг билээ. Ингэхдээ тус газраас 2.7-3.5 тэрбум төгрөгийг зарцуулдаг байна. Харин өнгөрсөн оны аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 74 оюутныг гадаадад сургахаар явуулжээ.

Харин тэдний ес нь салбараасаа өөр мэргэжлээр суралцаж байгаа нь тогтоогдсон байна. Энэ нь бусдад давуу эрх олгосон гэмт хэрэгт тооцогдож байгаа аж.

Энэ талаар АТГ-аас тодруулахад "ИНЕГ-ынхан өөрийн зардлаар оюутнуудыг гадаадад сургахдаа сонгон шалгаруулалтыг ил тод явуулаагүй, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй үйлдэл илэрсэн. Тэдний ихэнх нь албан тушаалтны хүүхдүүд байна.

Энэ жил ИНЕГ-ын тэтгэлгээр 22 оюутан АНУ-д сурч байна. Тэдний зургаа нь л салбартаа ажиллаж байсан. Бусад нь салбараасаа тэс хөндлөн мэргэжлээр суралцаж байгаа нь тогтоогдсон" гэх тайлбарыг өглөө.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

АРД [ 202.9.43.238 ]      |     2018 оны 9-р сарын 26 -нд, 04:59 минутанд

ДАРГА НАРЫН ХҮҮДҮҮД АРЫН ХААЛГААР ҮЛСЫН МӨНГӨӨР АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР НИСЭХИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛИЙН СУРГУУЛИУДАД БАЙР, ХООЛ, СУРГУУЛИЙНХАА МӨНГИЙГ ТӨЛҮҮЛЭН СУРДАГ НЬ ҮНЭН ДАНДАА ТӨРИЙН ДЭЭГҮҮР АЛБАНЫ ХҮМҮҮС, ИРГЭНИЙ НИСЭХИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ХҮҮХДҮҮД ОРДОГ ЖИРИЙН АРДЫН ХҮҮХЭД ШАЛГАЛТАА ӨГӨӨД ОРСОН НЬ БАРАГ БАЙХГҮЙ ДЭЭ, МӨНГӨТӨЙ НЬ АВИЛГАЛ ӨГӨӨД ОРСОН Ч БАЙЖ МЭДЭХ Л БАЙХ.

Go to top of page