АТГ: “Жаст”-ийн Ш.Батхүүгийн хэргийг прокурорт шилжүүлнэ

АТГ-аас “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзорийг баривчилсан гэх мэдээлэл гарсан. Энэ талаар АТГ-аас тодруулахад, тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “Монгол Улсын “Жаст” групп Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авч, ашигласан. Энэ асуудалд тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд холбогдолтой гэдэг асуудалд мөрдөн байцаалтын хэрэг нээгдэн, шалгагдаж байгаа. Энэ хэрэгт яллагдагчаар татагдсан Ч.Ганзоригийг өнөөдөр /2018.09.25/ прокуророос шүүхэд цагдан хорих санал тавьсны дагуу цагдан хорьж байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Харин “Жаст”-ийн гэх эл хэргийг хэзээ шийдвэрлэх вэ” гэсэн асуултад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог “Эрүүгийн хэрэгт холбогдсон хүмүүсийн талаар нийтэд зарлах хуулиар хориотой байдаг. Нотлох баримтад тулгуурлаж, хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд хариулахад энэ хэрэг асуудлыг тодорхой хугацаанд шалгасан нь үнэн. “Стандарт” банкнаас зээлсэн мөнгө орж ирээд “Жаст” болон түүний хамаарал бүхий компаниудад зарцуулагдсан нь тогтоогдсон. Тиймээс эдгээр иргэн, компаниудын бүх хөрөнгийг нэг бүрчлэн гаргаж ирж, битүүмжилж, үнэлэх ажил хийгдэж байна. Энэ ажил дуусаагүй байна. Гэхдээ тун цөөхөн байгууллагын хөрөнгийг нэгтгэх дутуу байна. Үнэлгээ гараад ирэх юм бол “Жаст”-ийн хэрэгийн мөрдөн шалгах ажиллагаа дуусна. Өөрөөр хэлбэл, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорд шилжүүлнэ” гэсэн юм.

“Жаст” хэрэгт тус группийн ерөнхийлөгч Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзриг, үйлдвэрийн хэлтсийн дарга асан Г.Амарбат, Мөнхжаргал, Галбадрах нарын таван хүнийг шалгагдаж байгаа юм байна.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 4 )

Зочин [ 202.9.43.52 ]      |     2018 оны 9-р сарын 25 -нд, 07:09 минутанд

ТОМ ЛУЙВАРЧИД АРД НЬ ҮЛДЭХ ШИВ ДЭЭ ШИИДСЭН БОЛЖ ДОДОМДОХГҮЙ ШҮҮ АТГ ШҮҮХ ПРОКУРОР !!!!!!!!!,!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин [ 203.217.139.226 ]      |     2018 оны 9-р сарын 25 -нд, 05:07 минутанд

Жаст-ийн Бадамцэцэг авгай бас шалгагдахгүй хаагуур нь үлдчихэв дээ???? Тэрнийг шалгаагүй бол огт шалгаагүйтэй адил шүү. Батхүү гарн үсэг дуурайлгах бүү хэлаявайхан ч ыичихгүй хүн дээ. Өмнөөс нь бүх шийдвэрийг гаргаж, бүх уру зөрүүг нь хидэг хүүхэн байдгийг одоо болтол мэдэхгүй байгаа юм ыиш ыиз дээ?№

зочин [ 66.181.161.43 ]      |     2018 оны 9-р сарын 25 -нд, 04:27 минутанд

Муруй сугар шалгуулахгүй сугараад үлдлээ.

МИ ДААЯА [ 202.9.43.152 ]      |     2018 оны 9-р сарын 25 -нд, 04:25 минутанд

АТГ ГЭЖ БАЛАЙ ГАЗРЫГ ЯАМААР Ч ЮМ БЭ ДЭЭ??? ГАНЗОРИГ САР ХОРИГДОНО ДАРАА НЬ БИЕ НЬ ӨВДӨЖ ЭМНЭЛЭГТ ХЭВТҮҮЛНЭ: ТЭГЭЭД БАТЛАН ДААЛТАНД ГАРНА. ХЭРЭГ НЬ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛЖ ДУУСНА. МОНГОЛЧУУД ЯГ ИЙМ ЮМ БОЛНО ГЭДГИЙГ БҮГД МЭДЭЖ БАЙХАД Л ЖҮЖИГ ТОГЛООД БАЙХ ЮМ.

Go to top of page