О.Баасанхүү: Дээд шүүх Н.Энхбаярыг МАХН-ын даргаар бүртгээгүй

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 25

МАХН-ын  шинэчлэн найруулсан дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх өчигдөр /2018.09.24/ хэлэлцэн, бүртгэх шийдвэр гаргасан билээ. Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр “Улсын Дээд шүүхийн шийдвэртэй холбоотойгоор зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэт нэг талыг барьж, ташаа мэдээлэл түгээхийн зэрэгцээ УИХ-ын гишүүн миний нэр хүндэд халдаж байгаа учраас бодит байдлыг олон түмэнд хүргэсэн нь зөв гэж үзээд мэдээлэл хийж байна. Монгол Улсын Дээд шүүх хэвлэл мэдээлэлд гарсан шиг шийдвэр гаргасан байвал Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно. Улсын дээд шүүх нь зөвхөн Үндсэн хуульд нийцсэн шийдвэр гаргана гэж заасан байдаг.

Тэгэхээр 2017 оны гуравдугаар сарын 13-нд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Цензургүй яриа” нэвтрүүлгээр шүүхийг үнэлгээтэй болсон гэж хэлсэн. Анхан шатны шүүх 50 мянган ам.доллар, Нийслэлийн шүүх 100 мянган ам.доллар, Дээд шүүх 200 мянган ам.долларын авлига авдаг гэж ард түмэн ярьж байна гэсэн утгатай мэдээлэл өгсөн. Тиймээс би Монгол Улсын ерөнхий прокурорт албан асуулга явуулж байна. УИХ-ын гишүүний өгсөн дээрх мэдээлэлтэй холбоотойгоор хэн нэгэнд эрүү үүсгэсэн үү? Хэн нэгний гэм буруутай нь тогтоогдсон уу гэж асууж байгаа. Хэрэв худлаа мэдээлэл өгсөн байх юм бол зөрчлийн хуулиар Х.Нямбаатар шийтгүүлнэ. Үнэн бол буруутай этгээдүүд нь ял шийтгэл хүртээд шүүхийн нэр цэвэршинэ. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүн миний хувьд шүүхэд итгэл алдарч байна. УИХ-ын гишүүн итгэл адарч байна гэхээр жирийн иргэд ямар байх вэ?

Ер нь шүүх хуулийг сонголттой хэрэглэж байна. Тухайлбал, ЗТЯ-нд хүн амины хэрэг болсон. Тэр дунд нэг хамгаалагч буюу гэм буруугүй хүн хэлмэгдсэн. Төрийн байгууллагын аюулгүй байдлыг хангах ёстой болохоос биш төрийн албан хаагчийн аюулгүй байдлыг хангах үүрэггүй хүнийг ажлаас нь чөлөөлсөн. Төрийн албан хаагчийн аюулгүй байдлыг цагдаагийн байгууллага хангах учиртай. Мөн БХБ-ын сайд байсан З.Баянсэлэнгэ нэр бүхий УИХ-ын гишүүдтэй архи уугаад Ерөнхийлөгч дээр орсон байгаа юм. Ингээд маргааш нь Төрийн ордны хамгаалалтын Ариунболд хурандаа ажлаасаа чөлөөлөгдсөн. Төрийн ордны хамгаалалт хэн орж гарч байна гэдгийг хянахаас биш ороод архи уух нь уу, үгүй юу гэдгийг харахгүй шүү дээ. Үндсэндээ буруутай этгээдүүд нь өөрсдөө хариуцлага хүлээдэггүй байдал газар авч байна. З.Баянсэлэнгэ “Бэрэн” компанитай холбоотой асуудлаар анхан шатны шүүхээс ял авсан байгаа.

Ер нь МАХН-ын дүрэмд намаас хөөнө гэсэн заалт оруулаад түүнийгээ баталсан байвал манай нам эрчимтэй ажиллана. Бид нэн яаралтай авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан, шүүхээс  гэм буруутай нь тогтоогдсон этгээдүүдийг намаас хөөх хэрэгтэй. АН зөв шийдвэр гаргасан шүү дээ. С.Баярцогт гэдэг хүнийг хөөсөн. Нам бол төрд зөв жишиг тогтоохын төлөө явдаг. Тийм бол өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй.

Саяхан болсон Улсын дээд шүүхийн хуралдаанаар  МАХН-ын 2018 оны долдугаар сарын 7-ны өдрийн ээлжит бус Их чуулганаар баталсан намын шинэчлэн найруулсан дүрмийн 10 дугаар зүйлийн 10.5.2, 10.5.3 дугаар заалтыг бүртгэхээс татгалзсан байсан. Энэ бол намын даргаар Н.Энхбаяр гэдэг хүнийг сонгосныг бүртгэхгүй гэсэн шийдвэр. Намын даргыг их чуулганаар сольдог учраас намын их чуулганаараа наад асуудлаа шийд гэсэн. Тиймээс арванхоёрдугаар сардаа багтааж намын их хурлаа хийх хэрэгтэй гэж бодож байна” гэсэн юм.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Улс төрийн янхан баа(66.181.178.40) 2019 оны 01 сарын 19

МАЙ САЛААВЧ БААС АА МАЙ МАЙ САЛААВЧ ШҮҮ ЛАЛАР МИНЬ

0  |  0
Зочин(176.143.107.157) 2018 оны 09 сарын 26

Хурцын хоныны хонхорт явдаг атигар мангас одоо болимоорсон. Амьтны элэг доог болж хүмүүсийн уур уцаарыг бархаас өөр ид шидгүй гэдгээ ойлгох чадваргүй байж Энхбаяртай барьцалдаад хаа холдохов дээ нүдний булай.

0  |  0
зочин(122.201.22.54) 2018 оны 09 сарын 26

Энэ баасхүү тийм дуртай юм бол өөрөө намаа байгуулаад явна биз дээ Хүний байгуулсан намтай булаацалдах хэрэг юу байна Ёстой Нямкагийн хэлдгээр Энхбаярын оймсонд хавчуулагдаж гарч ирчихээд солиорох юм

0  |  0
зочин(122.201.22.54) 2018 оны 09 сарын 26

улс тэгж их хохироод байгаа юм бол түрээсний байранд байгаа айлуудаа хөөж гаргаад зарж хохирлоо барагдуулаач Айлуудыг түрээсийн байранд оруулах шаардлагагүй байсан юм биш үү бүгд л амаа үдүүлчихсэн юм шиг чимээгүй

0  |  0
уншигч(202.126.89.88) 2018 оны 09 сарын 26

Энэ Баасанхүү эрүүл үү? Шунал ихэдвэл шулам болно гэж сонсоогүй юм байхдаа.

0  |  0
зочин(202.179.24.240) 2018 оны 09 сарын 26

баасхүү юу донгосоод бна энхбаяраас өөр хэн энэ намын дарга юм намын хурал мурал хийнэ ч гэх шиг энэ солиотын мэдрэлийг шар хадны эмнэлэгт үзүүлэх цаг болжээ

0  |  0
МАХН(202.9.42.97) 2018 оны 09 сарын 25

З.Баянсэлэнгэ нэр бүхий гишүүдтэй архи уучхаад Ерөнхийлөгч дээр орсон байдаг. Маргааш нь Төрийн ордны хамгаалалт хариуцсан хурандаа н.Ариунболд ажлаасаа чөлөөлөгдсөн.

0  |  0
zochin(202.9.42.97) 2018 оны 09 сарын 25

З.Баянсэлэнгэ 5-р сарын 19-ний өдөр “Бэрэн” компаниас танилцуулга авсан. Тухайн танилцуулга дээр 1м2 1,175,100 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг түрээсийн орон сууцанд оруулах санал байсан. Гэтэл З.Баянсэлэнгэ 1,3 саяар авах санал тавьсан байгаа юм. Ингээд 5-р сарын 30-ны өдөр Засгийн Газраар батлуулахдаа 1,8 саяар батлуулчихсан байдаг. Энэ бол шударга бус. Ард иргэдийг ингэж дээрэмдэж болохгүй шүү.

0  |  0
Top