Өмгөөлөгч Э.Ганхөлөг: Ч.Ганзоригийг саатуулсан ҮНДЭСЛЭЛЭЭ тайлбарлах хэрэгтэй

"Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид өнгөрөгч шөнө /2018.09.24/ саатуулсан тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл түүний өмгөөлөгч Э.Ганхөлөгөөс Ч.Ганзоригийг ямар үндэслэлээр саатуулсан талаар тодруулж, байр суурийг нь сонслоо.

-АТГ-аас Ч.Ганзоригийг өнгөрсөн шөнө баривчилсан байна. Ямар үндэслэлээр баривчилсан тухай албан ёсны тайлбар танд өгсөн үү?

-Манай үйлчлүүлэгч Ч.Ганзоригийг “Жаст“-ын Ш.Батхүүгийн хэрэгтэй холбогдуулан шалгаж, яллагдагчаар татаад байсан. Гэхдээ мөрдөн байцаалтын явцад Ч.Ганзориг нь хуулийн дагуу дуудсан хугацаанд очиж, хил гарахгүй байх, мөрдөн байцаалттай холбоотой хэргийн мэдээлэл гадагшлуулахгүй байх зэрэг үүрэг хүлээж, шалгалтын ажиллагаанд ямар нэг саад учруулаагүй. Өөрөөр хэлбэл, баривчлах ажиллагаа явуулах хүртэл үйлдэл хийгээгүй. Гэтэл ямар шалтгаанаар, яагаад баривчилсан тухай надад ямар нэг мэдээлэл алга байна. Баривчлах ажиллагаа явуулахад шалтгаан хэрэгтэй.

-Өнөөдөр түүнийг үргэлжлүүлэн хорих тухай санал прокуророос гаргасан гэсэн мэдээллийг АТГ-аас өглөө. Энэ тухайд та ямар тайлбар өгөх вэ?

-Ч.Ганзоригийг цаашид цагдан хорих эсэхийг шүүх шийдэх ёстой. Прокуророос ямар санал ирсэн, ямар үндэслэлээр саатуулах болсноо шүүх хурал дээр тайлбарлах байх гэж бодож байна. Өнөөдөр  хууль бусаар цагдан хорих тухай асуудал гаарсан талаар өмгөөлөгч нарын дунд маш ихээр яригдаж байна. Тухайн иргэн ямар нэг хэрэгт сэжиглэгдэн, шалгагдаж болно. Шалгалтын явцад үнэн мөнийг тогтоох хүртэл үндэслэлгүйгээр хорьчихдог тохиолдлууд бий. Үндэслэлээ тайлбарлахдаа  мөрдөн байцаалтын нууц гэдэг үгээр хаалттай болгодог жишиг бий болчихлоо. Энэ асуудалд цаашид анхаарч, холбоотой хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах ч шаардлага байна.

-Та үйлчлүүлэгчтэйгээ уулзаж амжсан уу?

-Өчигдөр /2018.09.24/ баривчилгааны өмнө уулзсан. Надад хэлэхдээ цагдан хорих ямар нэг үйлдэл гаргаагүй. Дуудсан цагт нь ирж байсан. Намайг ямар учраас хорих гэж байгааг ойлгохгүй байна гэсэн. Тийм учраас энэ хүнийг ямар үндэслэлээр саатуулж хорих болсноо баримтаар нотлох хэрэгтэй. Өмгөөлөгчийн зүгээс манай тал тайлбараа гаргаж өгнө, харин прокурор үндэслэлээ баримтаар нотлох ёстой. Үүнийг шүүхээс үндэслэлтэй үгүйг нь шийдэх байх.

“Эрдэнэт” үйлдвэр бол Монгол Улсын урдаа барьдаг том үйлдвэр. Энэ том үйлдвэрийг удирдаж байсан хүн хувийн аж ахуйн нэгжийг удирдаж байгаа мэт барьцаанд тавиад, мөнгө авах, ийм үйлдэл хийх хүн биш гэж итгэж байгаа. Үйлчлүүлэгч маань өөрөө ч ийм үйлдэл гаргаагүй гэдгээ хэлсэн. Түүний гарын үсгийг хуурамчаар үйлдэж, баталгаа гаргасан гэсэн дүгнэлтүүд гарсан байдаг шүү дээ. Тиймээс Монголын шүүх үнэн зөвийг олж, шийдвэрлэх байх гэдэгт итгэж байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 7 )

үнэн байдал [ 66.181.184.25 ]      |     2018 оны 9-р сарын 25 -нд, 17:03 минутанд

ганхөлөг өө үндэслэл тов тодорохой ийм хүнийг өмгөөлж аав ээжээс өгсөн сайхан нэрээ бузарлаж яахнав дээ

зочин [ 202.126.89.88 ] 2018 оны 9-р сарын 26 -нд, 00:13 минутанд

Тийм шүү. Үндэслэл нь маш тодорхой байхад чи юу яриад байнаа.

зочин [ 66.181.161.53 ] 2018 оны 9-р сарын 26 -нд, 00:46 минутанд

Бас хүүгийн найз цор цор гэж бйана уу.эд нараас угаадас долоож амьдардлаг хоосон толгой цүнхийг нь үүрлэг илжиг.морь нохой мэт зүтгэж шавхруу ологч

Zochin [ 103.26.193.115 ]      |     2018 оны 9-р сарын 25 -нд, 16:45 минутанд

Sain shalga, Second Minute Mongolin munguur toglodog biz der!!!!!!

Erdenet [ 172.58.142.185 ]      |     2018 оны 9-р сарын 25 -нд, 14:53 минутанд

49 hibiin hulgaichidaa bariach

Эгээ [ 103.212.118.203 ]      |     2018 оны 9-р сарын 25 -нд, 12:53 минутанд

Монголын шүүхэд итгэж үл болно

Зочин [ 103.10.21.122 ]      |     2018 оны 9-р сарын 25 -нд, 11:39 минутанд

Эрдэнэт одоо 100 хувь Монголын мэдэлд ирсэн. Энэ баялагт хэн эзэн суух вэ гэсэн тэмцэл уул уурхайн салбарт эзэн суухыг хүссэн мафи бүлэглэлҮүдийн дунд өрнөж байгаагийн нэг илрэл нь энэ сүрдүүлэг. Төрийн 51 хувийн маргаан бол eр дөө л халхавч төөрөгдүүлэх гэсэн сурталчилгаа Хоёр компанийн хооронд байдаг маргаан ш дээ. 100 сая бол Эрдэнэт Жаст хоёрын хувьд бол их биш мөнгө, харилцан торилолдоод л шийдэж болох бизнес ийн маргаан, Харин 49 бол бүлэглэлүүдийн шүлсийг гоожуулсан 40 жил тасралтгүй ирэх асар их мөнгө. Энд хэн эзэн сууна тэр Монголын эзэн болно Намууд бол төрийг булаах хэрэгсэл төдий

Монголын иргэн [ 202.9.43.52 ]      |     2018 оны 9-р сарын 25 -нд, 09:41 минутанд

ЛУЙВАРЧИН ГАНЗОРИГИИГ АРД ТҮМНИИ ӨМЧ ХӨРӨНГИИГ ДУР МЭДЭН АРИЛЖСАН ;ХУЙЛГАЙЧУУДТАЙ ХАМТАРЧ МОНГОЛЫН АРД ТҮМНИИ ЭРХ АШГИИГ ОНЦ НОЦТОЙГООР ХОХИРСОН ТУЛ БҮХ ӨМЧ ХӨРӨНГИИГ НЬ ХУРААЖ УИХ ГИШҮҮН ХҮҮГ НЬ МОНГОЛЫН АРД ТҮМНИИГ ЭЦЭГТЭЙ ХАВСААДСАНД НЬ БУРУУТАЙД ТООЦСУГАЙ АЧААД МАРШ. ХААЛТТАЙ ШОРОНД БҮХ НАСААР НЬ ГЭЭД ЮУНЫ ЧИНЬ ҮНДЭСЛЭЛ ШУУД ЯЛЛАХ ЁСТОЙ БУС УУ

Монгол иргэн [ 202.126.89.202 ]      |     2018 оны 9-р сарын 25 -нд, 08:12 минутанд

Юу яасан хориод зогсохгүй, улсыг хохиролгүй болготол Шоронд нь хатаах хэрэгтэй. МӨНГӨТЭЙ ЛУЙВАРЧИН ХҮМҮҮСТ ӨМГӨӨЛӨГЧИД, ШҮҮХ ХУУЛИЙНХАН ДОЛДОЙДОХ ГЭЖ УЛАЙРЧИХ ЮМАА... УЛС ОРНОО БОДОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ...

Go to top of page