Аравдугаар сарын 1, 2, 3-нд хилийн боомтууд амарна

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 25

“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу  Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд  2018 оны аравдугаар сарын 1, 2, 3-ны өдрүүд амрахаар болжээ.

Эдгээр өдрүүдэд БНХАУ-ын “Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсаны баяр”-ын өдөр тохиож байгаа тул ийнхүү амрах юм байна.

Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.

М.Бүүвэй

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top