73.9 мянган тонн үр тариа хураагаад байна

2018 оны 09 сарын 25

Энэ онд улсын хэмжээгээр 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д буудай, 13.0 мянган га-д төмс, 8.3  мянган га-д хүнсний ногоо, 69.8  мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2мянган га-д тариалалт хийсэн. Тэгвэл  ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151.0 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн  тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байна.

 Өнөөдрийн  байдлаар 26  мянган га-г ангилан хадаж нийтдээ 51.5 мянган га-гаас 73.9 мянган тонн үр тариа, 8.9 мянган га-гаас 116.9 мянган тонн төмс, 5.5 мянган га-гаас 61.6 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 15.1 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 68.9-66.2 хувийн явцтай байна.

 (Хураасан талбайн хэмжээг хүснэгтээр үзүүлэв.)

 


УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ

Д/Д

Таримлын төрөл

Хураах талбай     (га)

Хураасан талбай(га)

Хувь

 

Нэгжийн ургац (цн)

Нийт ургац

(тн)

1

Үр тариа

341611

51591

15.1

14.3

73969

2

Төмс

13030

8976

68.9

130.2

116907

3

Хүнсний ногоо

8319

5509

66.2

112.0

61689 

4

Тэжээл

56471

9764

17.2

28.8

28207

5

Тосны ургамал

57851

4550

7.8

6.1

2815

 

                        Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр

   Энэ сарын 25-26-нд баруун ба төвийн аймгууд, 27-28-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар хур тунадас нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүснэ.

Баруун аймгуудын нутгаар: 25-26-нд ихэнх нутгаар, 27-28-нд нутгийн зүүн хэсгээр, 29-30-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас нойтон цас орно. Салхи 24-нд Алтайн уулсаар, 25-28-нд зарим газраар 14-16м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 24-нд ихэнх нутгаар дулаарна. 25-нд нутгийн баруун хэсгээр, 26-28-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Ханхөхий, Түргэн, Булнайн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчирээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 28-нд нутгийн баруун хэсгээр, 29-нөөс ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 25, 29-нд нутгийн баруун хэсгээр, 26, 28-нд ихэнх нутгаар, 27, 30-нд зарим газраар хур тунадас нойтон цас орно. Салхи 26-28-нд зарим газраар 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. 24-25-нд ихэнх нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус дулаан байх ч 26-нд нутгийн баруун хагаст, 27-ноос ихэнх нутгаар эрс сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн өмнө хэсгээр бороо нойтон цас орно. Салхи 27-29-нд зарим газраар үе үе 15-17 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 24-26-нд ихэнх нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 27-нд нутгийн баруун хагаст, 28-30-нд бүх нутгаар эрс сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 6-11 градус дулаан байна.  

Говийн аймгуудын нутгаар: 26-нд нутгийн баруун хэсгээр, 27-нд зарим газраар, 28-29-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 26-28-нд ихэнх нутгаар 16-18м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 24-26-нд ихэнх нутгаар шөнөдөө 4-9 градус өдөртөө 17-22 градус дулаан байна. 27-ноос сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 9-14 градус дулаан байна гэж Ургацын штабаас мэдээллээ.     

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top