Хеликобактер эцэг, эхээс хүүхдэд халдах нь нийтлэг байна

Дэлхийд чимээгүй тахлын хэмжээнд хүрээд буй хеликобактер гэж юу вэ. Бидний дийлэнхийн мэдэхээр хеликобактер хүний нүүрний арьсан дээр идээт батга үүсгэдэг ходоодны нян гэсэн ойлголт элбэг. Магадгүй таны мэдэх хеликобактер илүү аюултай бол яах вэ? Судалгаагаар дэлхийн нийт хүн амын талаас илүү хувь нь хеликобактерийн халдвартай төдийгүй манай орны хувьд нийт хүн амын 82,6 хувь нь хеликобактерийн халдвар авсан нь нэгэнт нотлогджээ. Хеликобактер нь спираль хэлбэртэй, 5x3 микрометр хэмжээтэй, нэг талын төгсгөлдөө 4-6 ширхэг шилбүүр бүхий ходоод 12 хуруу гэдэсний архаг өвчин үүсгэдэг нян юм. Энэ нь 11 жилийн турш хүний биед амьдрах бүрэн чадвартай тийм ч гэм хоргүй амьтан биш.

2005 оноос хойш хеликобактер хэмээх нэршлийг хүн бүр мэддэг болжээ. Гэхдээ чухам юунаас, хаанаас хеликобактер дамждаг тухай мэдээлэлд тэр бүр анхааралтай ханддаггүй. Хэрэв та тэдний нэг бол яг одоо анхааралтай уншаарай. Хеликобактер нь ахуйн замаар, амаас ам руу дамжин халдварладаг. Тодорхой хэлбэл аяга, халбага дамжуулан хэрэглэх, хоол хүнс хувааж идэх, нэг савнаас унд уух, хооллох үед энэ халдвар дамжих магадлал өндөр. Мөн хүний шүлс, шүдний өнгөр зэргээс хеликобактер халдварладаг. Халдвар тархахад амьдрал ахуйн нөхцөл, ариун цэвэр зэрэг чухал нөлөөтэй бөгөөд эхний хоёр зам нь хүн амын дунд халдвар тархах гол нөхцөл болдог. Гэр бүлийн гишүүдийн дунд гэхэд эцэг, эхээс хүүхдэд халдвар дамжих тохиолдол нийтлэг байдаг аж. Архи тамхины хэрэглээ, давс хэтрүүлж хүнсэндээ хэрэглэх зэргээс үүүдэн мөн хеликобактер ходоодонд үүсдэг байна.

Хеликобактертой болсноо яаж мэдэх вэ? Жин буурах, цээж гашуу оргих, хорсох мэдрэмж төрөх, хоолны дур буурах, дотор муухай оргих, бөөлжих, ходоод орчмоор хүчтэй сүлбэж өвдөх, өтгөн бараан хар өнгөтэй, цусархаг зүйл үзэгдэх, кофены шаар мэт эсвэл цусархаг зүйлээр бөөлжих зэргээр илэрнэ. Эдгээр шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд таны 12 хуруу гэдэст орших хеликобактер таны ходоодонд шарх болон ходоодны цооролт үүсгэж байна гэсэн үг.

Хеликобактерийн "хамгийн" том аюул юу вэ? Хеликобактераа эмчлэхгүй удвал ходоодны хорт хавдар болж, аюулт өвчинд хүргэнэ. Ходоодны хорт хавдар өвчний үүсэх гол шалтгааны 80 гаруй хувь нь хеликобактераас үүсэлтэй байдгийг албаны хүмүүс анхааруулж байна. 

Монгол Улс ходоодны хорт хавдраас шалтгаалах нас баралтаараа дэлхийд хоёрт бичигдэж байна гэх эмгэнэлт мэдээг дуулгахад харамсалтай байна. Тодруулбал, Монголд жил бүр 500 орчим хүн энэхүү аюулт өвчний улмаас алтан амиа алдаж байна гэсэн үг.

Эцэст нь сануулахад, хеликобактер ходоодонд амьдардаг энгийн нэг нян биш. Удах тусмаа хорт хавдар, ходоодны цоорол, ходоодны шарх үүсгэдэг АЮУЛТАЙ "АМЬТАН".

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

Иргэн [ 202.9.43.52 ]      |     2018 оны 9-р сарын 25 -нд, 09:46 минутанд

АЯГА. ХАЛБАГАА Л АВЧ ЯВЦГАА МӨН ГАДУУР ХООЛЛОХООС ТАТГАЛЗАХ ЁСТОЙ ӨӨР ЮУ Ч БИШ НЯЛХ ХҮҮХДҮҮДЭД АМ ХАМРААСАА ЮМ БҮҮ ӨГ ГУАНЗ РЕСТОРАНУУД АЯГА ХАЛБАГАНЫ УГААЛТ БОЛ ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ НМХГ -Т АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАРИУЦУУЛАХАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ ХУВЬ ХҮНИИ ЭРҮҮЛ МЭНД ТУХАЙН ХҮНИИ БАЯЛАГ !!!!!!!!!!!н

Go to top of page