Согтууруулах ундаа дэлхий дахинд нас баралтын гол шалтгаан болж байна

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэгэн эмгэнэлтэй судалгаа гаргажээ. Үүнд өгүүлснээр, архи, согтууруулах ундааны хэрэглээ дэлхий дахинд нас баралтын гол шалтгаануудын нэг болж байгаа аж. ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар нас баралтын 20 тохиолдлын нэг нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болсон байжээ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж хордож, эсвэл архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдсэн өвчнүүдээс болж амиа алдагсдын тоо ДОХ болон ослоор нас барсан тохиолдлуудаас давсан байна.

ДЭМБ-аас олон улсад хандан согтууруулах ундаануудад нэмэлт татвар ногдуулж, зарлан сурталчлахыг хязгаарлахыг уриаллаа. Согтууруулах ундааны хэрэглээ Европын орнуудад хамгийн их байгааг тогтоожээ. Харин ОХУ, Молдав, Беларусь улсад согтууруулах ундааны хэрэглээ багасчээ. ОХУ-д согтууруулах ундааны хэрэглээ багасч, архинд донтогсдын тоо цөөрч байгааг хойд хөршийн хэвлэлүүд мэдээлсэн билээ.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page