ДЭМБ: Бага насны хүүхдэд сэргээгч ундаа, хийжүүлсэн ундаа өгөхөөс татгалз

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 25

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, АНУ-ын Хүнсний аюулгүй байдлын хороо, Европын зөвлөл хамтран дэлхий даяар бага насны хүүхдэд сэргээгч ундаа, хийжүүлсэн ундаа өгөхгүй байхыг уриаллаа. Лондоны их сургуулийн эрдэмтэд арав гаруй жилийн судалгааны дүнд хийжүүлсэн ундаа, сэргээгч ундаа нь хүүхдийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ. Ялангуяа 16 нас хүрээгүй хүүхэд хэрэглэвэл өсөлтийн гормонд нөлөөлдөг аж. Түүнчлэн 18 нас хүрээгүй хүүхэд хийжүүлсэн ундаа ихээр уух нь зан авир, сэтгэл санааны байдалд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоогоод байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 2025 он гэхэд хийжүүлсэн ундаа, эрч хүчний ундаа, чихэр ихээр агуулсан ундааны хэрэглээ 70 сая хүүхэд болж өснө гэх судалгаа гаргажээ. Их Британийн Ард нийтийн танхим бага насны хүүхдүүдэд ийм төрлийн ундаа өгөхийг хориглох хууль батлах, энэ төрлийн бүтээгдэхүүнд тавих татварын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг шийдлүүдийг хэлэлцэж байгаа билээ. Европын зөвлөл тивийнхээ улс гүрнүүдэд мөн хийжүүлсэн ундаанаас татгалзах уриалга гаргаад байна. 

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top