Нярай охин хилэнцэд 7 удаа хатгуулсан ч амьд үлджээ

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 25

Бразил улсад нэгэн дөнгөж мэндэлсэн охин аминд аюултай хилэнц хорхойд долоон удаа хатгуулсан ч амьд үлдэж чаджээ.

Daily Mail хэвлэлд мэдээлснээр, энэ явдал тус улсын Баия мужид болсон байна. Охины ээж живхэнд нь хилэнц хорхой орсныг анзааралгүй өмсгөсөн байна. Нялх хүүхдийнх нь амьсгал давхцаж огиулахад нь эмэгтэй түүнийг эмнэлэгт хүргэжээ. Үзлэг хийсэн эмч нар живх дотор нь хилэнц хорхой олсон бөгөөд охины хүйс орчимд нь 7 удаа хатгасан байсан аж. Хорын эсрэг 6 тун ерөндөг тарьсан ч амьд үлдэх магадлал тун байсан байна.

Гэсэн хэдий ч хэдэн хоног сэхээнд байсан охины бие сайжирч амь насанд нь аюулгүй болжээ. Эмч нарын хэлснээр хилэнц хорхойд хатгуулснаас хойш 2 цагийн дотор ерөндгийг тарьсан учир хүүхдийн амийг аварч чадсан байна.

Я.Болор

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top