СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цагдаагийн байгууллагын нэрээр хуурамч хаяг нээжээ

Цагдаагийн байгууллагын нэрийг ашиглан хуурамч фэйсбүүк хаяг нээж иргэд рүү ёс бус мэссэжүүдийг илгээж буй үйлдлүүд гарч байна гэв.

Цагдаагийн байгууллагын хувьд өөрийн албан ёсны Хэвлэл, мэдээллийн төвийн /www.police.gov.mn/ www.facebook.com/ Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв гэсэн албан пэйж хуудсаар дамжуулан  иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэдэг. Иймд цагдаагийн байгууллагын нэрийг барьсан "Цагдаагийн ерөнхий газар" гэсэн ямар нэг сошиал хаяг байдаггүй учир хуурамч хаягнаас мэдээлэл хүлээн авбал хуулийн байгууллагад хандахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page