Ерөнхий сайдыг ӨМӨӨРЧ хэлэх ҮГ байна

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 26

 У.Хүрэлсүхийн кабинет хатуу нөхцөлд сайн ажиллаж байна. Олон хүн үүнтэй санал нийлэх байх. Гэхдээ түүний хийсэн ажлыг МЭДРЭМЖ НОЛЬ нөхдүүд баллуурдаж байна. Үе, үе сошиалаар Ерөнхий сайд маань хүчтэй шүүмжлэлд өртдөг боллоо. Ингэхдээ бүр шүүмж гэхээсээ илүүтэй доог тохуу, доромж байдалтай мессежээр Ерөнхий сайдыг цаг бусаар балбах болов. Хэн нэгний санаатай үйлдэл биш, хэвлэлийн багийнх нь санамсаргүй алдаа Ерөнхий сайдыг ингэж сошиалын "од" болгосоор байна. Олон нийтэд ил болсон цөөн хэдэн жишээ татъя.

-ЕРӨНХИЙ САЙДЫН ГАРАА - СОШИАЛ МААЗРАА-

Гарааны жишээ. 2017 оны есдүгээр сарын 25 буюу яг нэг жилийн өмнө МАН-ын IX бага хурал Тусгаар тогтнолын ордонд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулахаар үүр цайтал хуралдсан. Санал хураалт 26-ны үүрийн 05.00 цагийн орчимд өндөрлөж, Ухнаагийн Хүрэлсүх 63.9 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшихээр болсон нь “60 тэрбум”-ын бүлэглэлийг түлхэн унагаж, Монголын нийгэмд шударга ёсны үүр цайх нийгмийн хүлээлттэй яв цав нийцсэн юм. Эрх баригч намын шийдвэрийг УИХ-д батламжлахын тулд нийгмийн дэмжлэгийг өдөөсөн хүчтэй, зөв мессежээр түүнийг дэмжих хэрэгтэй байлаа. Яг ийм л үед хэвлэлийн багийн мэдрэмж амин чухал бөгөөд түүчээлж буй лидерийнхээ хүч нөлөөг нийгэмд илүү тод харуулах торгон мөч зурвасхан тохиодог. Тэр ч утгаараа У.Хүрэлсүх гэдэг хүний хөдөлгөөн бүрийг, хэлэх үг бүрийг монголчууд анхааран ширтэж байв. Хэвлэлийнхэн ч томоос том хүлээлттэй байлаа. У.Хүрэлсүх юу хэлэх бол, олон нийт түүнийг яаж хүлээж авах бол гээд сэтгүүлчдийн хувьд маш сонирхолтой цаг үеийн нэг байв. Гэтэл....

Гэтэл яалаа. "Шударга, хүчтэй Ерөнхий сайд төрөх нь" гэх мэт цогтой халуун мэдээний үерт дайруулахын оронд залуухан хархүүгийн "цагаан мах"-ны дуулиан сошиалд дэгдсэн. Бүтэн өдөржин сошиалаар У.Хүрэлсүх Ерөнхий сайдад нэр дэвшсэн тухай биш түүний Пиар зөвлөхийн "бөгсний" тухай маазраа, хэнд ч хэрэггүй хогон мэдээллээр сошиал ертөнц дүүрэв.

Зүй нь бол У.Хүрэлсүх Монголын улс төрд 30 жил зүтгэж, шударга ёсны төлөө 30 жил тэмцсэн тэмцлийнхээ үр дүнг яг тэр өглөө харан зогсож байлаа. Түүнийг илүү үнэ цэнэтэй, илүү зөв тодотгох түмэн өнцөг хөвөрч байсан ч зөвлөх залуугийн хувийн сошиал хуудсандаа оруулсан бодлогогүй  постноос болж ийнхүү замхарсан хэрэг.

-ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ - БОДИТ БАЙДАЛ-

Нийтлэг жишээ. Ямар үзүүлэлт, сан хөмрөг, өр төлбөр, амлалттай Засгийн газрыг У.Хүрэлсүх хүлээн авч, өнгөрсөн нэг жилийн хугацаанд ямар хэмжээнд хүргэснийг тоймловол асар их эерэг өөрчлөлтийг харуулж болно. Гэвч түүний ажлын талаар байгаа оноогүй, чихэлдсэн тоо баримтаар дүүрсэн, муухан зохиолтой реклам гэмээр уйтгартай, гялгар хувцастай хөтлөгч хүүхдүүдийн яриа нь хүртэл хиймэл, хэтэрхий урт видео цацахаас хэтэрсэнгүй. Хий хоосон магтан дуулах бол хэвлэлийн багийн хийх ажил биш. Хэвлэлийн ажилтан өөрийгөө биш, даргынхаа ажлыг "рекламдах" ёстой. Магтаалаас үргэлж болгоомжлох учиртай. Хийсэн ажлыг нь, гаргасан шийдвэрийг нь үнэн бодитой тоо баримттайгаар энгийн даруу, хүнд ойлгомжтой мэдээлэх хэрэгтэй.

Ганцхан тоо дурьдахад, өнөөдрийг хүртэл 5 их наяд 698 тэрбум төгрөгийн өрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар ганцхан жилийн дотор төлж барагдуулаад байна. Засгийн газар өнгөрсөн хугацаанд зовлон тоочсонгүй, өвдөж ёолсонгүй, өмнөх нөхдөө муучилж ярьсангүй. Зүгээр л өмнөх ажлаа "нүцгэн" гараараа шударч байна. Зардлаа танах, донор орнуудын тусламжийг богино хугацаанд татах, хоёр хөрштэйгөө харилцаагаа сайжруулах гадаад харилцаа, эдийн засгийн зөв бодлого явуулснаар хоолойд тулсан өр төлбөрийг барагдуулж, төсвийн алдагдлыг бууруулж, сүүлийн арван жилд анх удаа Төсвийн тодотголгүйгээр эдийн засгаа залуурдаж байна. Эдийн засгийн өсөлт 6.3%-д хүрч, экспорт нэмэгдэн, валютын нөөц 2,9 тэрбум доллар боллоо. Энэ хэдхэн үзүүлэлтээс У.Хүрэлсүхийн Засгийн газрын ажлыг маш тодорхой дүгнэж болно.

Гэвч үүнийг иргэдэд хэн, ямар аргаар мэдээлж байна вэ. Хаа очиж Сангийн сайдын хувийн сошиал хуудсаар эдийн засгийн хэдэн тоо баримтуудыг цаг тухайд нь олж харж байна. Өмнөх хэдэн жил хэдэн арван тэрбумаар нь гарын салаагаар мөнгө урсгаж байсан Засгийн газрууд цалин нэмж чадаагүй байхад ОУВС-гийн хэтийдсэн хатуу шаардлага дор У.Хүрэлсүхийн Засгийн газар цалин нэмж чадлаа. Хийе гэвэл арга нь олддог гэдэг л энэ байх. Гэвч цалин нэмснийхээ төлөө У.Хүрэлсүхийн Засгийн газар иргэдээсээ "баярлалаа" гэдэг үг сонсохын оронд хэвлэлээр "банга" хүртэх шив.

ОУВС-гийн тэргүүн, хатагтай Кристина Лагарде хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзсан талаараа "Өрийг бууруулахад ихээхэн амжилт олж байгаад албан ёсоор талархал илэрхийлж байна. Эдийн засгийг тогтворжуулахад гарч буй ололт амжилтыг хадгалах нь эдийн засгийг солонгоруулах, монголчуудын амьжиргааг дээшлүүлэхэд чухал болох талаар бид санал нэгдлээ" гэж жиргэсэн нь ОУВС-гийн Засгийн газарт өгч буй дүгнэлтийг товчхон илэрхийлэв.

Үүгээр зогсохгүй өнгөрсөн нэг жилийн хугацаанд У.Хүрэлсүхийн Засгийн газар ужгирсан олон асуудлуудыг зориг гарган шийдвэрлэж, томоохон төслүүдийг гараанаас нь гаргалаа. Хичнээн жил ярьсныг бүү мэд, Төв цэвэрлэх байгууламж шинэчлэгдэх араандаа нэгэнт залгагдлаа. "Эрдэнэс Таван Толгой"-н өрийг дуусгаж, Тавантолгойн төслийг амилуулж, мартагдах шахсан 1072 хувьцаа эргэлтэд орох түүхэн нөхцөл бүрдлээ. Монголчуудын мөрөөдөл болсон Нефть боловсруулах үйлдвэрийн шавыг тавьж, ашиглалтад орох хугацааг нь тодотгож, хөрөнгийг нь шийдлээ. Яг иймэрхүү "серезный" үед Засгийн газрын хэвлэлийн багийнхан таг чиг болчихоод байдаг нь хачирхалтай. Сошиалчдын өдөр тутмын жиргээн дундаас ч цухуйхгүй Засгийн газрын хэвлэлийн алба гэж байх уу?

-ГУРВАН ЦАГИЙН НАСТАЙ УЯНГЫН ДРАМ-

Харамсмаар жишээ. Ерөнхий сайдыг Баянхонгор аймагт айлчлах үеэр  өнчирч хоцорсон нэг айлын эгч дүү долоон хүүхдэд шинэ байрны түлхүүр гардуулсан сайхан үйл явдал болсон. Хэн ч харсан сэтгэл хөдлөм, уярам үйл явдал. Гэтэл мань пиарчид ая дуу дэвсээд л, хөдөлгөөнийг нь удаашруулж  үзүүлээд л, нулимс дуслам үгс шитгээд л "гоёмсог" видео монтаж хийгээд сошиалаар "хуслаа". Цагийн дотор 10.000 хүн шэйр хийгээд ёстой л бяц авсан. Даанч уянгын драм гурван цагийн настай байж. Нутгийн иргэд Ерөнхий сайдын түлхүүр гардуулсан байрны жинхэнэ түүхийг ууртайгаар дэлгэв. Олон хүн байрны санхүүжилтэд их бага хэмжээгээр хувь нэмрээ оруулсан аж. Яг үнэндээ бол долоон хүүхдийн гашуун зовлонг сонссон Ерөнхий сайд эцэг хүний сэтгэлээр  байрных нь үлдэгдэл төлбөрийг төлчихье гэж өөрөө санаачилсан тухай Баянхонгорын хариуцлагатай албан тушаалтан сүүлд мэдэгдсэн. Харин хэвлэлийн нөхдүүд нь бодит байдлаас хэтийдсэн мэдээлэл цацаж олны дургүйцлыг төрүүлсэн хэрэг.

-ЖҮЖИГЧИН ТРАМПЫН ДЭРГЭД ЗОГСОХ МОНГОЛ ЖААЛ-

Уур хүрмээр сүүлийн жишээ. Яг одоо АНУ-д хийж байгаа Ерөнхий сайдын айлчлал үр дүн, ач холбогдлын хувьд Монгол Улсад асар том нөлөөтэй, их хүлээлттэй үйл явдал байлаа. 11 жилийн дараа АНУ-ын “Мянганы сорилтын сан” дахин буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэж, 350 сая ам.доллар буюу 870 тэрбум төгрөгөөр Улаанбаатар хотын ундны усны бэрхшээлийг шийдвэрлэх гэж байна. Энэхүү буцалтгүй тусламжийг шийдвэрлүүлэхэд Засгийн газрын танхимын сайд нар багаар ажиллаж, гэрээг үзэглэж чадав. Гэтэл тэдний олон сарын хөдөлмөрийн үр дүнгээр бүтсэн сайн мэдээг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай манай Ерөнхий сайдын авхуулсан зураг нам дарав. Хурлын дундуур л уулзаж гар барилцсан бололтой. Фокусгүй, яаж ч харсан тав тухгүй зургийн дээд талд “Хоёр орны хамтын ажиллагааны талаар харилцан ярилцлаа” гэж ирээд л Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба нь Засгийн газрын албан ёсны цахим хуудаснаа "залав". Энэ зургийн дор олон нийт эгдүүцлээ илэрхийлэн сэтгэгдэл бичсэний дотроос “Жүжигчин Трампын дэргэд зогсох Монгол жаал” гэсэн үг "яг оносон" гэмээр. Гэтэл Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга залуу АНУ-ын Конгрессын ордны өмнө ихэмсэг хэрнээ амирлангуй дүр бүхий зургаа сошлиалаар цацаж, Ерөнхий сайдаасаа том том мэдэгдэл аятай зүйл бичих юм.

МУСГЗ, сэтгүүлч Б.Галаарид “Айлчлал, арга хэмжээ сурвалжилж яваа сэтгүүлчид, Монголын төрийг төлөөлж яваа албаны хүмүүс маань үндсэн үүргээ мартаад сельфидэхийг тэргүүн зорилгоо болгох байдал сүүлийн үед их анзаарагдаж байгааг бодууштай. Сельфидэж болно, гэхдээ завтай үедээ, зарим тохиолдолд зөвшөөрөл авч байгаад хиймээр санагддаг... Энэ болгоны цаана хувь хүний нэр гарахгүй, Монголын минь л нэр гарна гэж хавталздаг” хэмээн бичсэнийг сэтгүүлч бүр, хэвлэлийн албад бүр анхаарууштай.

Ам нээхээр уушиг нээ гэдэгчлэн, төрийн айлчлалд манай Засгийн газрын ХМОНХА-наас ямар баг бүрэлдэхүүнийг, ямар шалгуураар авч яваад байгаа нь ч тун ойлгомжгүй. Бүтэн нэг жилийн хугацаанд цөөн хэдхэн хэвлэлийн тоотой хэдхэн сэтгүүлчид “айлчлалын” мэдээ дамжуулав. Монгол Улсын телевиз, сонин, сайт, радионууд бүгдээрээ л мэдээллээр цангаж байна. Бүгдийг нь аваад явах боломж хомс гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ айлчлалын мэдээг редакци бүрт нэгдсэн менежментээр шуурхай түгээх смарт систем зохион бүтээж яагаад болохгүй гэж. Ардчилал, чөлөөт өрсөлдөөн гэж ерөөсөө байдаггүй айлчлалын хэвлэлийн багийн бүрэлдэхүүнд мэдрэмжгүй дарга бацаануудаас илүүтэй мэргэжлийн хэдэн сэтгүүлч багтаавал оновчтой мэт. Хэвлэлийн салбарынхан энэ байдалд онцгой шүүмжлэлтэй хандаж байгаа нь айлчлалын мэдээний олон нийтэд хүрэх жинхэнэ араншинг тодорхойлж байж магадгүй л юм.


-ТӨГСГӨЛИЙН ОРОНД-

Үнэхээр хэлэхгүй өнгөрөхийн аргагүй. Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрнө гэдэг өөрөө хамгийн том дутагдал. Магадгүй энэ хүнд цаг үед У.Хүрэлсүх шиг ажиллаж чадах Ерөнхий сайд гаргаад ирье гэсэн ч хайгаад олдохгүй байж мэднэ шүү. Сэтгүүлчид Ерөнхий сайдынхаа зөв алхмыг, улс орныхоо хөгжил дэвшлийг, төр засгийнхаа бодлого шийдвэрийг уралдаад бичдэг хэвлэлийн багийн менежмент, пиарын бодлого манай Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанд эрхгүй үгүйлэгдэж байна. Хэвлэлийн багийн залуусыг шүүмжлэхээ урьтал болгосонгүй. Улс төрийн галан шуурган дундуур улс орынхоо эдийн засгийг босгохын төлөө нүцгэн гараараа, улаан нүүрээрээ тэмцэж байгаа Ерөнхий сайдаа өмөөрөхгүй байж чадсангүй. Ёстой л У.Хүрэлсүх тулдаа тэсдэг байх. Үүнээс цааш иймэрхүү байдлаар ажиллахаар бол Ерөнхий сайдын пиарчид, хэвлэлийн багийнхан "Тэнэг хүний дуугай нь сүртэй" гэдэг үгийг санаж яваарай хэмээн захья.

            Ө.Мэргэндүү

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 103 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mandahbayar(66.181.161.3) 2018 оны 10 сарын 10

mandah uuruu l bichsen baina daa mandahin bichleg mun bna uhseniinh ni mergenduu baidag yum mandahbayar l baina daa

0  |  0
Ме(108.7.223.33) 2018 оны 10 сарын 01

Яг үнэндээ наад эерэг нааштай гэх үзүүлэлт гарлаа гэх хэдэн тоо чинь Хүрэлсүх болон түүний ЗГт падлий ч байхгүй , Эрдэнэбатын ЗГ ажилын үр дүн гэдгийг захын хүн ойлгоно. Монголын ард түмэн Баттулга ерөнхийлөгч, Хүрэлсүх ЕС хоёрт маш их итгэл, найдвар тавьж бсан нь үнэндээ талаар болсон. Өөрсдөө боловсрол тааруу, дээр нь томилгоонууд нь хэрэг алга. Мэргэжилийн мэдлэгтэй, боловсрол өндөр, сэтгэлтэй хүмүүс МОНГОЛД эрх биш бга. Улстөржилгүй, намчирхалгүй ийм улсуудаа томилсон бол горьдлого тасрахааргүй л блаа. Одоо бол өнгөрсөн.

0  |  0
Уншигч(202.126.89.25) 2018 оны 10 сарын 01

Зааа ёстой төлбөртэй бичүүлжээ хөөрхий

0  |  0
Zochin(88.130.50.214) 2018 оны 09 сарын 30

Ur darlaa l geh jum, terijg ajil hijlee geh uu? Hen ter urijg tavisan jum, heden % n ard tumen, uls orond zartsuulsan jum. Ter ur gedd bfaa jumaar Hurelsuh ba 2u jil luivraas oor jum hijgergui itgeefuzd l bayajisan bh. Hurelsuh bol boon ” gyalgar goyo hooson chihrijn tsaas”. Tom tom jum yarihass hijsen dorvitoj jum bhgui.

0  |  0
Зочин(66.181.160.59) 2018 оны 09 сарын 30

Баахан гаднаас зээл тусламж авснаараа тэрийгээ л нэг их ажил хийлээ гэж сурталчлах юм.Тэр нүдэнд үзэгдэх юмгүй л алга болно биз дээ.Монголын ирээдүй бүрхэг байна даа.

0  |  0
Ganbaa (112.72.11.121) 2018 оны 09 сарын 30

Amarbaysgalan, Mandakhbayar 2 ene heden batsaanuudiig zailuulah geed uilee uzej b. Ene batsaanuud bas nuduuleed suuh humuus mun uu ? ugui l bhgui yu

0  |  0
Зочин(66.181.179.184) 2018 оны 09 сарын 30

Хүрэлсүх Баттулга Зика Энхболд нараас л холхон байсан дээр дээ.

0  |  0
Зочин(66.181.179.184) 2018 оны 09 сарын 30

Женкотой нийлдэг нь их болсон юм. Женкогийн санаачилгаар Хүрэлсүх намынхаа эсрэг л юм хийгээд байгаа юм даа

0  |  0
оюун(66.181.180.91) 2018 оны 09 сарын 30

Хүрэлсүх,Хүрэлбаатар нар шиг нь нэг хэсэгтээ олдохгүй ш дээ.Ерөнхий сайд НҮБ,АНУ-д ажиллаж,Ерөнхийлөгч нь Бакуд хэн нэгнийг угтаж тэмцээн үзээд...

0  |  0
Tuya(66.181.161.35) 2018 оны 09 сарын 30

Hiie,buteei gej zorison zorimog zuv hun l gej bodjiino.Bi uuruu bol AN-g demjigch,tuunii gishuun hun.Gesen ch zuv zuil deer teneg yum shig zutgehguiee.Hurelsuh maani busdiin hel am,heruul tcuugianiig ch toohgui ingej ajillaj baigaag medreed uneheer bayrlaj bahdaj,utuvduj baina.Humuusee ene Hutelsuh chin ner ni l hureltei bolohoos uuriig ni hureleer tcutgaagui yum shuudee gej l helie dee.Amjilt husie.Hureksuhee.

0  |  0
lalar(202.9.43.177) 2018 оны 09 сарын 30

mandahbayar shine hewleliin toloologch boloh ni ee dee

0  |  0
Иргэн(202.126.89.244) 2018 оны 09 сарын 29

Хэдэн хэцүүхэн сайд . Төрийн нарийн нэртэй хэдэн авгай нар л баллаж байгаа үнэндзз бас дэд сайдууд

0  |  0
Дахин(122.201.21.236) 2018 оны 09 сарын 29

Ардчилсан намд дахиж яасан ч боломж олгож болохгүй. Энэ үймээн самуун дэгдээгч бусниулагч нараар улс орон ирээдүйгээ эвдлүүлж болохгүй монголчуудаа.

0  |  0
Бид(122.201.21.236) 2018 оны 09 сарын 29

Одоо монголчуудаа ухаарцгаая. Гаднаас удирдуулдаг мафийн тогтолцоотой, ардчилсан намын хэдэн доромжилж дооглохоос өөр ид шидгүй амнуудаар тархиа удирдуулж болохгүй шүү. Энэ цөөврүүдийг өөрийн хүрээлэл орчин тойрноосоо шахан зайлуулцгаая. Мууг жигшицгээе.

0  |  0
ЗОЧИН(66.181.186.69) 2018 оны 09 сарын 29

Хүрэлсүх Ерөнхий сайд болоод яг юу хийсэн юм бэ? Юу ч хийгээгүй , юу ч хийж чадахгүй л байгаа шүүдээ. Нэг л их ажил хийсэн мэтээр шал худлаа ард түмний толгой бүү угаа бүгд мэдэж байгаа шүүдээ. Юу ч хийдэггүй хүн яах ёстой билээ ? Ажлаа өгөх ёстой шүү! ! !

0  |  0
Irgen(109.70.248.12) 2018 оны 09 сарын 29

Ene zagas minii ergen toirongiin buh hund, nanai salbart medregdeh yum l law ogt hiigeegui. Dandaa gai bolj bgaa. Khen ni medreed pyaldagdaad bgaa yum. Khaaltin gereetei setguulch awgai nar ni l medreed bgaa yum bh daa

0  |  0
irgen(109.70.248.12) 2018 оны 09 сарын 29

hiisen ajilgui motocycle unaj hudlaa surjin ug helsen baih. Kabinetiin sduud ni hulgaich hudalch zavhai. Surjin ugnni dandaa hudlaa. ardin huuhdiig suglaaraar bish hussen tsetserlegt ni oruuldag bolgono gsn, nuurs tuluulehgui, 8 sarin 1-s hoish naadam hhgui; turiin alband hariutslagatai togtvortoi bh; erdenetiin 49% ... bugd hudlaa.

0  |  0
Зочин(66.181.160.117) 2018 оны 09 сарын 29

Хийсэн ажил байгаа юм уу ард түмэн хэцүү л байна болж бүтэж байгаа юм алга харж хандах эцэг эхгүй хүүхэд шиг л байна шүү дээ мэдэх юм алга даа магтан матсан юм бичсэн гэж ойлгох уу даа

0  |  0
Иргэн(202.9.42.59) 2018 оны 09 сарын 29

Сайн ажиллаж байна.Ардчилсан нам өр л тавьсан.Цаашид улам сайн ажлаасай.Нөгөө сөрөг талынхан атаархаад хэцүүдэж байгаа даа.Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 83% хүртэл улсуудын хийсэн ажил хаана байна.Одоо хамгийн гол нь дагуул хот руугаа анхаарал тавиасай.Утаа энэ түгжрэл эдийн засагт үнэхээр гайхалтай болж байна.

0  |  0
Зочин(66.181.182.191) 2018 оны 09 сарын 29

Ерөнхий сайдаа дэмждэг нь зөв. Сайн ч ажиллаж байгаа. Цаашдаа багийнх нь хүмүүсийн үйл ажиллагаанаас их зүйл шалтгаална даа. Сайдууд минь бүгд л сайн ажиллаарай

0  |  0
уааг(66.181.160.98) 2018 оны 09 сарын 29

бөөлжиж үхлээ

0  |  0
Зочин(112.72.11.101) 2018 оны 09 сарын 29

У.Хүрэлсүхийн засгийн газар сайн ажиллаж байгаа.2012-2016 онуудад ажилласан АН-ын ЗГазрууд улс орныг элгээр нь хэвтүүлж,хүнд байдалд оруулсан,харин МАН-ын засгийн газрууд сайн ажиллаж эдийн засгийг сэргээж чадсан.АН-ын Д.Эрдэнэбат,С.Эрдэнэ нар өөрсдөө улс орныг сүйрүүлсэнээ мартаад ”тэнгэр”-ээс буугаад ирсэн юм шиг яриад байж болохгүй.Хүрэлсүхийн ЗГ-ын үйл ажиллагааг дэмжиж байна.

0  |  0
Зочин(103.229.121.207) 2018 оны 09 сарын 29

ЗГ-ын ХМА муу ажиллаж байгаа нь үнэн ш дээ.Монголын энэ олон сэтгүүлчид дотроос ийм гаруудыг сонгодог нь сонин шүү.Цүнх баригч сэтгүүлчдийн төлөөлөл юм байх даа.

0  |  0
Сэтгүүлч(103.26.193.78) 2018 оны 09 сарын 28

СНЭ-ийг хар пи арчин ерөнхийлөгч хувийн сайтаараа засгийн хэвлэлийг хуурамч автораар гөвүүлээд л, хэвлэлийн нэр барвж луйвар хийдэг гарууд засгийнхаа хэвлэл рүү ноцож эхэлждээ

0  |  0
Ганц дайчин (122.201.21.231) 2018 оны 09 сарын 28

Хурэлсух гэдэг нехер унэхээр ергесен тангарагтаа унэнч байж, Монгол Улсын телее амь булээн цусаа хайрлахгуй тэмцэж яваа цорын ганц эр хун! Хаана Гал туймэр гарна, тэнд дурэлзэн шатаж буй галын дунд, хаана цаг зуд болно тэнд цаг местэй зууралдан ард тумэн олныхоо телее унэхээр ганц дайвинг ганцаардахгуй узэж тарж, усэрч наалдаж эр хундээ! Ард тууний итгэл алдраагуй, алдрах ч угуй! Харин 60 тэрбумтан болоод бусах нехдууд(ажил хийж дургуй, зевхен шуумжлэх худлаа цэцэрхэхээс цаашгуй амьтад) элдвээр худал хуцаж байх юмдаа!!!

0  |  0
Б(103.229.121.84) 2018 оны 09 сарын 28

Хэн юу хийж буйг олон нийтэд хүргэх үүрэг албан тушаалтанд өөрт нь биш хэвлэл мэдээллийн албанд нь бий. Алтанхуягийн засгийн газар ажиллаж байсан хэвлэлийн албаар дамжуулан бид хийсэн ажилтай нь тов тодорхой танилцаж, ил тод байсан. Одоо юу хийж буйг бүү мэд. Тэгэхээр хэвлэл мэдээллийн төлөөлөгч, ажилтны багаа тунч муу сонгож дээ гэдэг үг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд Их хурлын дарга гуравт яг таарна.

0  |  0
бат (103.9.89.202) 2018 оны 09 сарын 28

Монголчууд ажил хийсэн хүнээ дандаа муулж байдаг. Тамын тогоон үлгэртээ дуртай.

0  |  0
Баяна. Р(63.139.102.133) 2018 оны 09 сарын 28

Энэ Хүрэлсүх уг нь эх орноо гэсэн сэтгэлтэй хүн шиг байгаа юм. Үнэхээр хүнд үед улсаа авч явж байгаа нь бас үнэн. Одоо яая гэхэв шүдээ зуугаад л зүтгээд байхаас өөр зам байхгүй. Чамайг хожим ард түмэн чинь үнэлэх болно. Одоо бол зөвхөн тэс. Эр цэрэг шиг бай.

0  |  0
Баяна. Р(63.139.102.133) 2018 оны 09 сарын 28

Энэ Хүрэлсүх уг нь эх орноо гэсэн сэтгэлтэй хүн шиг байгаа юм. Үнэхээр хүнд үед улсаа авч явж байгаа нь бас үнэн. Одоо яая гэхэв шүдээ зуугаад л зүтгээд байхаас өөр зам байхгүй. Чамайг хожим ард түмэн чинь үнэлэх болно. Одоо бол зөвхөн тэс. Эр цэрэг шиг бай.

0  |  0
хүрэлсүх(122.201.25.162) 2018 оны 09 сарын 27

ээ сда кк

0  |  0
хүрэлсүх(122.201.25.162) 2018 оны 09 сарын 27

баярлалаа баярлалаа баярлалаа та нартаа

0  |  0
тхх(122.201.25.162) 2018 оны 09 сарын 27

үнэний ортой

0  |  0
Зочин(202.9.40.213) 2018 оны 09 сарын 26

Өдрөөс өдөрт энэ засгийн нэр хүнд, ерөнхий сайдад итгэх итгэл алдарч байгаа юм шиг л ард түмэн бухимдаж байна шүү дээ. Наад зах нь өмнөх засгууд шиг бас л албан тушаалд өөрийн хүмүүсээ томилж самууруулж байна. Угаасаа мэргэжлийн бус хүмүүсийг улам пялдаг улам мэргэжлийн боловсролгүй ”өөрийн” гэх гаруудаар дүүргэж байгаа нь үнэндээ чанарын ялгаа байхгүй л дээ, гэхдээ л дийлэнх нь мяарч, хэсэг гарууд нь улам баяжсаар л байна. Ингэж байгаад нэг өдөр ядарсан түмэн ”хувьсгал” гэгчийг хийж дээрэмдүүлсэн бүхнээ эргүүлэн олж авах гэж тэмцэх вий дээ

0  |  0
Зочин (64.119.19.99) 2018 оны 09 сарын 26

Мэргэн дүүд баярлалаа. Үнэнийг л бичсэн байна. Ёстой цүнх баригчид болон, цүнх барих гээд байгаа хүмүүсийн загатнасан газрыг маажжээ.

0  |  0
ХАСАР(202.179.26.22) 2018 оны 09 сарын 26

ЕРӨНХИЙ САЙДЫН ХМ-ИЙН БАГИЙГ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ГЭЖ БОДОЖ БАЙГАА.

0  |  0
хаха(202.131.248.198) 2018 оны 09 сарын 26

Ээ бисдаа энэ бүр аймар аашжээ... цагаан мах нь эргэдэг зөвлөх, өөрийгөө дөвийлгөдөг хэвлэлийнхэн нь бүр байж ядаж тачаадаж коммент бичиж байна ш дээ бүр... зду юм аа.

0  |  0
Zochin(91.233.157.199) 2018 оны 09 сарын 26

Ene Xvrelsvx chin bas l 1 luibar zali xiideg xvn monoos mon zobxon ooriin ax dvvsee bodoj busdiin ajliig bulaan deeremdej abdag xvn yun uls orniig bodoj ajillax be

0  |  0
Zochin(91.233.157.199) 2018 оны 09 сарын 26

Ene Xvrelsvx chin bas l 1 luibar zali xiideg xvn monoos mon zobxon ooriin ax dvvsee bodoj busdiin ajliig bulaan deeremdej abdag xvn yun uls orniig bodoj ajillax be

0  |  0
mongolhuu(49.0.137.123) 2018 оны 09 сарын 26

Joohon sedew hondohiimdaaa...uls ornii asuudal yriachee..

0  |  0
энх(103.10.22.136) 2018 оны 09 сарын 26

хамгийн гайгүй ажиллаж байгаа ерөнхий сайд шүү. Том Том асуудлыг шийдвэрлэх гэж хичээж зүтгэж байна. Ус,цэвэрлэх байгууламж, нефть боловсруулах үйлдвэр,түүхий нүүрсний хэрэглээг бууруулах, шахмал түлш, өр барагдуулах, цалин нэмэх гээд...

0  |  0
тумбааш(202.70.34.70) 2018 оны 09 сарын 26

Мэргэндүү сэтгүүлчдийн бүрэлдэхүүнд багтаагүй аж.

0  |  0
z(66.181.184.184) 2018 оны 09 сарын 26

FRANTSIIN BUH YUM NOMER NEG GUN UHAAN GEGED

0  |  0
иргэн(202.179.24.40) 2018 оны 09 сарын 26

уг нь Ерөнхий сайд маань анх гарч ирэх дээ Төрийн албаны Сахилга хариуцлагыг чангатгана гэсэн л дээ тэгтэл Чангатгах биш улам сулруулж Төрийн Албаныхан Яам тамгын газартаа Архидан согтуурч нэгнийхээ Амь насыг бүрэлгэлээ шүү дээ Амлалтанда хүрсэнгүй бас л Худлаа амлаж Хулхиддаг нь хэвээрээ шүү дээ Магтах нь арай л Эрт юм шиг

0  |  0
зочин(122.201.28.13) 2018 оны 09 сарын 26

Хийж бүтээсэнийг нь ард түмэн мэдэж байгаа шүү дээ

0  |  0
Ха(66.181.182.243) 2018 оны 09 сарын 26

Ха ха дүү нь аягүй мэргэн бичжээ.

0  |  0
Нямдорж(202.179.25.97) 2018 оны 09 сарын 26

Хэвлэл мэдээлэлийн нөхдүүд нь У.Хүрэлсүхийг хийсэн ажлыг нь гаргаад ирэхгүй л байгаа юм даа харин ч муу муухай харагдуулаад байгаа шүүдээ

0  |  0
Зочин(202.70.33.242) 2018 оны 09 сарын 26

Чаавас даа ямарч ядруухан магтаал вэ?

0  |  0
иргэн(202.70.41.230) 2018 оны 09 сарын 26

Энэ сэтгүүлчид аливаа зүйлийн хар талыг нь дандаа гаргаж байх юм. Болж өгвөл өөдрөг, гэгээлэг талаас нь эхлээд бичиж, ярьж болдоггүй юм байхдаа. Дэндүү хүний мууд дуртай юм болов уу эс бол сургуульд нь ингэж заадаг юм болов уу аль эс бол сонин , сэтгүүлээ борлуулах арга юм болов уу. Энэ сэтгүүлчид арай л байна. Баасан дээр шавсан баасны хар ялаа шиг л харагдаж байх юм.

0  |  0
zochin(35.0.127.52) 2018 оны 09 сарын 26

hehe

0  |  0
зочин(183.177.97.126) 2018 оны 09 сарын 26

Засгийн хэвлэлийн алба ажлаа сайн хийж байгаа юм байна. Тэр албанд нь шунаад шатаад яваа хүний л нийтлэл байна даа зайлуул.

0  |  0
zochin(35.0.127.52) 2018 оны 09 сарын 26

hehe

0  |  0
Zochin(35.0.127.52) 2018 оны 09 сарын 26

Hewleliin alband gorliood gologdson hunii gomdold zoriulj bichsen niitlel yumuu daa...

0  |  0
Зочин(65.49.68.202) 2018 оны 09 сарын 26

Үнэхээр ч хэтрүүлэгтэй, хэт сүржин байдал ажиглагддаг шүү! Зөв л бичиж..

0  |  0
Zochin(202.21.117.178) 2018 оны 09 сарын 26

Za bolio sain ajilaad bn uu? Naad hudlaa unen medeelel tugeedeg humuus bolio Ard tumen sohor bish ! Bitgii holsoor bish ! Odoo humuus hen n hen gedgiig harj bn! Urvarch nar hol yvahgui ee!

0  |  0
Y(203.91.115.43) 2018 оны 09 сарын 26

БИТГИЙ ХУДЛАА ДАЛДАГНАЖ ШОУД НОВШОО АРД ТҮМНИЙ ТОЛГОЙГ ИНГЭЭД УГААЖ БОЛНО ГЭЖ БОДОО ЮУ МАЛАА ОГЦОРНО ГЭЖ АЫЖ ҮХЛЭЭ ЮУ АРД ТҮМЭН УЛАМ ТУЙЛДАЖ БНА

0  |  0
Y(203.91.115.43) 2018 оны 09 сарын 26

БИТГИЙ ХУДЛАА ДАЛДАГНАЖ ШОУД НОВШОО АРД ТҮМНИЙ ТОЛГОЙГ ИНГЭЭД УГААЖ БОЛНО ГЭЖ БОДОО ЮУ МАЛАА ОГЦОРНО ГЭЖ АЫЖ ҮХЛЭЭ ЮУ АРД ТҮМЭН УЛАМ ТУЙЛДАЖ БНА

0  |  0
1(192.82.64.215) 2018 оны 09 сарын 26

хүрэлсүх сайн ажиллаж байгааш дээ. ер нь төрд монгол цустай хүн гарах нь арай л өөр юм байна шүү. цус холилдсон хятадын шээснүүд бүр сэтгэл нь хүртэл цаашаа. эрлийз морь хүртэл монголын төрд уралдуулахгүй байхад эрлийз дээр нь цаашаа сэтгэлтэй хятадууд би монгол хүн гээд суугаад байх юм. хүрэлсүхэд чи мундаг шүү гэж хэлмээр байна

0  |  0
Зочин(63.139.102.133) 2018 оны 09 сарын 26

Засгийн хэвлэлийн алба ажлаа сайн хийж байгаа юм байна. Тэр албанд нь шунаад шатаад яваа хүний л нийтлэл байна даа зайлуул.

0  |  0
лхагвадандар(64.119.19.74) 2018 оны 09 сарын 26

ардын засгийн анхны ерөнхий БОДОО гийн үг санаанд орлоо, ернө ерөнхий сайдууд ч хатуухан албан тушаал, бартаатайхан даваануудыг гатлж ,хүндхэн ачааг үүрдэг ,хэл ам ихтэй ажил шиг харагдаад түүхэнд ч бас тиймэрхүү мөр үлдээсэн байдаг шүү дээ,,, нэгэнт санаа шулуудаж барь авсан албаа нэр төртэйхөн хийхийн тулд ,,,багаа сайн бүрдүүлж ,намаараа сайн дэмжүүлж ,төрийн хар хайрцаг-бодлогийг чандлан барь ж тууштайхан зүтгэвээс ард иргэд таашааж эцсийн үр дүн гэгээн байх бусуу .

0  |  0
а(103.9.90.51) 2018 оны 09 сарын 26

Яг үнэн бичжээ. айлчлалд дагаж явсан хэдэн арай биш ээ. Хувийн амбицаа жаахан дарж болдогггүй юм бхдаа. Эзнийгээ дандаа муухай харагдуулна тэдний амбиц

0  |  0
Ө.Мэргэндүүд(66.181.180.102) 2018 оны 09 сарын 26

Нэх нэгнийгөөдрөг эерэг талаас нь харж хандах нь зөвч аливаа юм” хэм хэмжээтэй” түүнээс халих юм уу дутвал утга учраа алдаг. У.Хүрэлсүх чөмгөө дундартал зүтгэсэн нь уу л бол!? Улс ардын нэгээхэн ч том салбарыг удирдаж үззкээгүй л хүн ш дээ. За яахав онцгай байдал энэ тэрхэн юм ярих биз. Тэр онцгой байдал гэдэг өдөр бүр нүүр улаан нүүр,нүцгэн гараар тулаад байдаг ажил биш. Мянган өдөр тэжээгээд нэг өдөр хэргийг хийвэл хийх л юм даа. Тийм цаг ирлээ гэхэд Хүрэлсүх таны бичсэн шиг дайчин байяа ч гэсэн мэдлэг, туршлага нь хүрэхгүй л дээ. Ихдээ АНУ-г дуурайж техникийн хүчинд дулдуйдах гэх биз.

0  |  0
зочин(203.91.118.247) 2018 оны 09 сарын 26

Засгийн газар сайн ажиллаж байгааг бүгд мэдэж байгаа, АН-ын хорлон сүйтгэгчид л баахан юм бичүүлж байгаад итгэх хүн цөөхөн байгаа байлгүй дээ, 2012-оос 2016 онд АН-ын тэнэгүүд эдийн засаг, улс орныг маань сүйтгэж хаясаны гайг арилгах гэж энэ засаг сайн ажиллаж байна,, Олон том бүтээн байгуулалтын хажуугаар дархлагдсан мафи-н бүлэглэлтэй үзэх том ажлыг сайн хийж байна даа

0  |  0
ЭРДЭНЭЭ(104.244.76.13) 2018 оны 09 сарын 26

ЗАСГИЙН МЭДЭЭ ЦАГ АЛДАЛГҮЙ ОЛОНД ХҮРЭЭД Л БАЙГАА ШҮҮ ДЭЭ ӨӨЛИЙ ГЭВЭЛ ЮУ Ч ӨӨЛЖ БОЛНО ....

0  |  0
Ddddd(182.160.33.122) 2018 оны 09 сарын 26

Хүрэлсүх огцрох болжээ

0  |  0
Zochin (64.119.19.134) 2018 оны 09 сарын 26

60terbumaasaa l salj chadaj baival busadn bolnodoo

0  |  0
Сэрээтэр(185.220.101.33) 2018 оны 09 сарын 26

засаг сайн ажиллаж байгаа нь үнэн шдээ одоо илүү сайн ажилахад манай хүнд эрх мэдэл жаахан дутаад байгаам шиг санагдаад байгаамдаа

0  |  0
45(202.179.31.73) 2018 оны 09 сарын 26

Харин сайн ажиллаад байга юм бишүү Одоо 2012-2016 оны Засгийн газрын гишүүдийг яллах цаг болсон юм байна

0  |  0
Төрөө(89.234.157.254) 2018 оны 09 сарын 26

Аливаа зүйл 2 талдаа алдаа оноо ээлжилдэг АНУ-гийн ерөнхийлөгчтэй уулзлааа ч уулзаагүй ч нээх гайхаад байх зүйл алгаа тэгээд ч ерөнхий сайдаа өмөөрөөд байх дорд орсон зүйл л алга л байна

0  |  0
зочин(43.242.243.136) 2018 оны 09 сарын 26

Олигархи Ми.Энхболдын 3 тэрбумын хөрөнгийг МАН-ын нэр гутааж байгаа 60 тэрбумыг шалгуулчих зоригтой байвал. Шудрага гэлтэй. Намын нэр хүнд өсөхгүй байна....

0  |  0
Зочин(103.242.47.98) 2018 оны 09 сарын 26

Бид үүнийг л хүсэж байлаа... Хийсэн ажил, хүрсэн үр дүнгээ цаг алдалгүй олон түмэнд хүргэх нь юу юунаас чухал байна. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба ажиллахгүй байна ажлаа мэддэг хийдэг хүнийг тавих хэрэгтэй байнашдээ

0  |  0
ard(165.84.231.100) 2018 оны 09 сарын 26

ta yag mergen bish mergendvvvv hvn bna odoo harin teneg dvvvv bolloo

0  |  0
ard(165.84.231.100) 2018 оны 09 сарын 26

ta yag mergen bish mergendvvvv hvn bna odoo harin teneg dvvvv bolloo

0  |  0
Tarav(107.72.162.119) 2018 оны 09 сарын 26

Bugs doloogch tarhi ugaah ni dee.Hooson hudal magtah hereggui dee.yum uneneere baival deer sen.

0  |  0
Zochin(63.139.102.133) 2018 оны 09 сарын 26

Spokesman bol ter hevleliin darga ni shdee teheer ZG PM we tuluuluud medegdel hiilgui yahavdee gadaad helgui setguulch guai

0  |  0
Zochin(63.139.102.133) 2018 оны 09 сарын 26

Tsagaan ordon bishee hahah ataarhsan gomdoj uldsen setguulch ni setguulchee hemleel haha

0  |  0
Zochin(63.139.102.133) 2018 оны 09 сарын 26

Tsagaan ordon bishee hahah ataarhsan gomdoj uldsen setguulch ni setguulchee hemleel haha

0  |  0
зоо(66.181.161.53) 2018 оны 09 сарын 26

Ийм цүнх баригч хөлдүү юмсыг олноор нь ч(долигносон долоосон бүгдиййг)ажлуулаад бай . Хоосон толгой нусан жур байгаа биздээ.

0  |  0
Иргэн Б(66.181.161.2) 2018 оны 09 сарын 26

Хэхэ

0  |  0
varane(103.26.195.184) 2018 оны 09 сарын 26

Ok

0  |  0
Top