ӨДРИЙН ЗУРХАЙ: Нумынхан зорилгоо хэрэгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 26

 

Хонь

Хонины ордныхонд өнөөдөр эхэлснээ дуусгахаас өөр сонголт байхгүй. Азаар энэ нь хэцүү биш байх болно. Та ямар ч зүйлийг хийхдээ өөрийн аргаа олно.

Үхэр

Үхрийнхэн өнөөдөр биеэ даасан байдалтай байна. Байдгаасаа илүү тайван, хичээнгүй болсон та шинэ зүйл эхлэхээсээ бүү хойш суугаарай.

Ихэр

Ихрийнхэн өчигдөр болсон зүйлүүдээ орхиод урагшаа хар. Гэхдээ таны аюулгүй байдал түүнээс хамаарах бол аливаа хүнтэй маргаад хэрэггүй. Сонирхолтой өдөр байх болно.

Мэлхий

Мэлхийнхэнд од эрхэс өнөөдөр хянамгай байхыг зөвлөж байна. Бүх зүйл сайн харагдаж байсан ч болгоомж илүүдэхгүй.

Арслан

Арлангийнханд таатай өдөр байх болно. Өөрийгөө сэргээхэд бүр ч тохиромжтой. Гэхдээ сахилга баттай ажиллаарай.

Охин

Охиныхон өнөөдөр сөрөг сэтгэл хөдлөлд автаж болзошгүй. Од эрхэс танд үйл явдлыг хэтрүүлэн бодох, маргах зэрэг үйлдэл хэрэггүйг сануулж байна. Техниктэй холбоотой зүйлийг хийхэд сайн.

Жинлүүр

Жинлүүрийнхэн өнөөдөр бусдын сөрөг сэтгэл хөдлөлд автахаас сэргийл. Хамтрагч юмуу өрсөлдөгч тань таны сүүдэрт байж, тодорхой бус байдал үзүүлэх ч үүний эсрэг зогсоод хэрэггүй.

Хилэнц

Хилэнцийнхэн өдөр тутмын ажлаа хийхэд таатай. Та өнөөдөр шинэ санаа олж, жижиг нээлт хийж чадна. Ямар нэгэн зүйл таны хүссэнээр болохгүй байсан ч бүү бухимд.

Нум

Нумынхан зорилгоо хэрэгжүүлж чадна. Бүхэлд нь биш ч хэсгийг нь та гүйцэтгэсэн байх болно. Завсарлага авч, бүгдийг дуусгах гэж хүчээ шавхахгүй байхыг зөвлөж байна. Хүүхдүүдтэйгээ харилцахдаа ч энэ дүрмийг баримтал.

Матар

Өнөөдөр асуудлыг хурдан шийд. Аливаа үйл ажиллагаа явуулахад ч удаан эргэцүүлэх хэрэггүй. Гэхдээ хариуцлагатай хандахаа умартаж болохгүй.

Хумх

Хумхынхан өнөөдөр ойр дотныхноо сайн мэдэрнэ. Хүнд хэцүү нөхцөл байдлыг ч ашигтайгаар эргүүлэх боломж байна. Техникийн чадвар, инженерийн авьяасаа харуулахад таатай. Өөр ямар нэгэн ер бусын чадвар байгаа бол түүнийгээ гарга.

Загас

Аливаад сохроор хандах хэрэггүй. Хэт их зориг, заль гаргавал та төөрөлдөнө. Санхүүгээ хянахад гэмгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top