ДАШТ: Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

Жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны Баку хотноо үргэлжилж байна. ДАШТ-д эрэгтэйчүүдийн -100 кг-д зодоглож буй ОУХМ Л.Отгонбаатар мөнгөн медалийн төлөөх буюу хагас шигшээгийн шийдвэрлэх барилдаанд Гүржийн бөх Варлам Липартелианитай эн тэнцүү өрсөлдсөн ч цаг дуусахын өмнөхөн базари үнэлгээгээр ялагдлаа.

ОУХМ Л.Отгонбаатар хэсгийн аваргын төлөөх барилдаанд Португалийн бөхийг ялж, хагас шигшээд шалгарсан. Түүнтэй хагас шигшээд өрсөлдсөн Варлам Липартелиани бол  олимпийн мөнгө (2016), ДАШТ-ий хошой мөнгө (2013, 2017), хүрэл (2014, 2015) медальт, Европын гурван удаагийн аварга жүдоч.

Хагас шигшээд харамсалтай ялагдал хүлээсэн Л.Отгонбаатар одоо хүрэл медалийн төлөө Японы бөх, Дэлхийн аварга Арон Волфтой барилдана.  

Монголын жүдочдын хувьд энэ удаагийн ДАШТ-ээс одоогоор нэг хүрэл медаль хүртээд байгаа ба эмэгтэйчүүдийн -57 кг-д өрсөлдсөн Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт Д.Сумъяа уг амжилтын эзэн болсон.

Гэрэл зургийг Ч.Ганбат

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

zochin [ 128.192.8.62 ]      |     2018 оны 9-р сарын 25 -нд, 20:43 минутанд

naidlaga alddaggui naidangiin huu yah yum boldoo

Go to top of page