ЗТХЯ-нд гарсан хүн амины хэргийн БАРИМТУУДЫГ дэлгэлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 09 сарын 26

2018 оны наймдугаар сарын 9-10-нд шилжих шөнө Засгийн газрын 13-р байр буюу Зам тээврийн хөгжлийн яамны байранд хүн амины онц ноцтой хэрэг гарсан билээ. Энэ хэргийн хохирогч нь Зам, тээвэр хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн байсан бөгөөд түүний ар гэрийнхэн өнөөдөр /2018.09.26/ хэвлэлийн хурал хийлээ.

Хэвлэлийн хуралд талийгаачийн аав Р.Төмөрсүх, авга ах Р.Ганхуяг болон өмгөөлөгч З.Хүрэлсүх нар оролцсон юм.


Талийгаачийн ах Р.Ганхуяг “Айл бүрт бүх хүний хайрыг татсан хүүхэд байдаг. Т.Гомбосүрэн тийм л хүүхэд байсан. Түүнийгээ алдсанаас хойш бид маш хүнд цаг хугацааг өнгөрүүллээ. Өнөөдөр дүүгийн маань 49 хоног болж байна. Энэ хугацаанд хэвлэл мэдээллээр гарсан зарим ташаа мэдээллийг залруулах хүсэлтэй байгаа. Манай дүү архи уудаггүй хүн байсан. Эрүүл саруул ажлаа хийгээд сууж байхад нь архи ууж байсан хүмүүс өрөөндөө дуудаж оруулсан нь хамгийн сүүлийн утасны дуудлагын бичлэгээр нотлогддог” хэмээгээд, талийгаач Т.Гомбосүрэнгийн утасны дуудлагын бичлэгийг сэтгүүлчдэд сонсгосон юм.

Уг бичлэгт “Махбал даргын өрөөнд хүлээж байна, одоо ороод ир” гэх утгатай зүйл ярих халамцуу эрэгтэй хүний хоолой бичигдсэн байх ба үүнээс хагас цаг орчмын дараа тэрээр амь насаа алдсан байна. Энэ мэт баримтад тулгуурлан талийгаачийн ар гэрийнхэн болон түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх нар хэргийг "Улс төрийн оролцоотой, хүн амины хэрэг" гэж үзэж байгаагаа илэрхийллээ.


Өмгөөлөгч З.Хүрэлсүх “Хэрэг гарсан өдрөөс хойш талийгаачийг Б.Махбал тэргүүтэй хүмүүстэй хамт архидаж, согтуурсан гэх ташаа мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэлсэн. Үүний учир нь Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан хэрэг гарснаас 14 цагийн дараа хэргийн талаар олон нийтэд мэдээлэхдээ “Хүн амины хэрэгт ямар нэгэн албан тушаалтай холбоотой шалтгаан байгаагүй, хоёр хүн архидан согтуурч, маргалдсаны улмаас гарсан хэрэг” гэж мэдээлсэн. Хэргийн шалтгааныг тогтоосон зүйл байхгүй. Хуулиараа ч тэр мэдээлэл өгөх эрх бүхий субьект бол зөвхөн прокурор байдаг. Ер нь хэргийг анхнаасаа архитай холбон мэдээлж байгаа нь учир шалтгаантай гэж харж байна. Талийгаач архи дарснаас хол явдаг байсан гэдгийг сая аав нь ярилаа. Би мөр зэрэгцэн ажиллаж явсан хүний хувьд үүнийг гэрчилнэ. Нотлох баримтуудаар талийгаачийг утсаар ярьж дуудсаны дагуу албан өрөөнөөсөө гарсан гэдэг нь батлагдаж байгаа. Бид баримтуудыг Цагдаагийн байгууллагад өгч, шалгуулах болно” гэсэн юм.

Түүнчлэн талийгаачийн өмгөөлөгч болон ар гэрийнхний зүгээс Т.Гомбосүрэнг албан тушаалын томилгоотой холбоотойгоор санаатай хөнөөсөн байж болзошгүй гэж үзэж буйгаа хэлсэн юм. Учир нь, 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр талийгаачийг хөдөө орон нутагт томилолтоор явж байх хугацаанд нь түүний хашиж байсан албан тушаал буюу ЗТХЯ-ны Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын даргад С.Дорждагва гэх хүнийг Төрийн албаны зөвлөлөөс нэр дэвшүүлж, энэ тухай тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэд санал болгож байжээ.

Төрийн байгууллагад гарсан энэхүү хүн амины хэргийг ЦЕГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс рүү шилжүүлэн шалгаж байгаа ба Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар мөрдөгчдийн тусгай ажлын хэсэг гарган, шалгаж байгаа аж.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Haramsaltai(66.181.161.119) 2018 оны 09 сарын 28

Zam teevriin said gej butelgui chadvargui durakaas bolj hairan zaluu ami uregdjee

0  |  0
tss(122.201.25.162) 2018 оны 09 сарын 27

мафи болсон монголын төр хуулийнхныг шударга ажиллана гэж итгэдэг үхрүүд байсаар байсан цагт энэ хулгайчид даварсаар тоймгүй баяжсаар байна

0  |  0
Зочин(202.9.43.254) 2018 оны 09 сарын 26

Хууль хяналтын байгууллагыг шударга ажиллахыг харж байгаа шүү

0  |  0
oyuna(202.126.89.112) 2018 оны 09 сарын 26

shudarga shidwer garaasai l gj hvsch bn ajlin bairan deeree arhidsan hvni ami hohirooson hvmvvst zohih hariutslagig n hvleelgeh heregtei

0  |  0
ял өг(124.158.112.3) 2018 оны 09 сарын 26

ЗТЯ-ны асан сайд нарууд болон төрийн нарийн нарт заавал ял өг шаардаж байна

0  |  0
O(91.141.0.75) 2018 оны 09 сарын 26

Shudarga l ajillamaar bn

0  |  0
Zochin(66.181.161.49) 2018 оны 09 сарын 26

Zuw shudraga shuuj yaraltai ard tumend unen zuwiig tugee hun ami hereg bol mash tom hereg tiimees zuwch bai buruuch bai amiig amiar hatuu huuli tsaaztai bhgui bol tsuuhun Mongolchuud namiin uzel barimtllaas bolj erh medeltenguud gemt heregee nuuh zergeer zahialagt allaga urgeljilseer bna. Tumnii nuden deer......

0  |  0
Zochin(202.9.40.154) 2018 оны 09 сарын 26

Tsagdaagiinxan unench shudraga ajillax xeregtei bna.

0  |  0
Zochin(202.9.40.154) 2018 оны 09 сарын 26

Tsagdaagiinxan unench shudraga ajillax xeregtei bna.

0  |  0
зочин(103.26.192.43) 2018 оны 09 сарын 26

Үнэнээр нь шалгаж тогтоохыг шаардаж байна.

0  |  0
Цэцэгдэлгэр(202.179.22.249) 2018 оны 09 сарын 26

Төр гэж байгаа л юм бол шалгаж үнэн зөвийг тогтоох хэрэгтэй.

0  |  0
Top