Найдангийн Түвшинбаяр Хятадын тамирчныг даралтаар цэвэр яллаа

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 26

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны Баку хотноо үргэлжилж байна. Өнөөдөр тэмцээний сүүлийн өдөр ба хүнд жингийн барилдаан болж байна.  

Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр дөнгөж сая Бакугийн дэвжээн дэх хоёр дахь ялалтаа авлаа. Тэрбээр эхний тойрогт Кыргызстаны бөх Бекболот Токтогоновыг цэвэр ялсан бол дараагийн учраа болох Хятадын Шоа Тонгийг мөн цэвэр яллаа. Түүнийг одоо шөвгийн 16-д олимп, дэлхийн аварга, Чехийн жүдоч Лукас Крплак хүлээж байна

Бакугийн дэвжээнд өнөөдөр эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, олон улсын хэмжээний мастер Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн +78 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Мөнхтуяа нар барилдаж байгаа. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
amjilt hysye!(148.60.92.227) 2018 оны 09 сарын 26

Manai abraga bol Mongol hyniihee yas chanariig bainga gargadag ni beh sonirhogch bid bygdiin hairiig tataad zogsohgyi eeriin erhgyi hyndlegdeh dyrsagdah ni todorhoi doo!!!abragatai ch yu yarih be dee!!!!yalagdsan ch dyygai l syyj baihaas?zaluustai bol arai eereer yarina daa!!!

0  |  0
Top