ОХУ-ын Буриад улсад Орос-Монголын хамтарсан цэргийн сургууль болно

Б.Болорсүх | Zindaa.mn
2018 оны 09 сарын 26

ОХУ-Монголын “Сэлэнгэ 2018” хамтарсан цэргийн сургууль ОХУ-ын Буриад улсад энэ сарын 29-нд эхлэх гэж байна. Цэргийн сургууль Буриадын Бурдуный цэргийн баазад болох юм. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр хоёр талаас танкийн батальон оролцох юм байна. Хоёр улсын тухайд өмнө нь танкийн батальоны хамтарсан цэргийн сургууль хийж байсан ч энэ удаагийнх техник, алба хаагчдын хувьд олон хүнийг хамарч байгаагаараа онцлог аж.

ОХУ болон Монголын танкийн батальоны стратегийг бэхжүүлэх, цэргүүдийн ур чадварыг дээшлүүлэхэд хамтарсан цэргийн сургууль онцлох үүрэгтэйг ОХУ-ын талаас онцолжээ. Энэ сарын 29-нд эхлэх цэргийн сургууль аравдугаар сарын 12-нд өндөрлөх бөгөөд хоёр талаас нийтдээ 1000 гаруй алба хаагч оролцох юм байна.

Б.Азаа

zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top